"PCR-ийн шинжилгээг сайн дураар өгвөл төлбөртэй авах тухай санал гарсан ч эцэслэгдээгүй"
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны 7 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Шадар сайд мэдээлэл хийж байна.
Энэ үеэр PCR-ийн шинжилгээг төлбөртэй авдаг болох гэж байгаа эсэхийг УИХ-ын гишүүн Т.Доржханд асуусан юм. Үүнд ХӨСҮТ-ийн захирал Б.Баттөр хариулахдаа "Одоогоор PCR шинжилгээ үнэ төлбөргүй хийгддэгээрээ хийгдэнэ. Чартер нислэгээр зорчих гэж байгаа ч юм уу, сайн дураар хийлгэх тохиолдолд төлбөртэй байх санал яригдсан ч эцэслэн шийдэгдээгүй" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

