Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Зуны амралтаараа зуны марафонд оролцоцгооё! Зуныг зугаатай өнгөрүүлэх “Summer reading marathon”

ikon.mn
2021 оны 6 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Бид зуныг хүссэн ч зун биднийг хүссэнгүй гэсээр удаан хүлээлгэсэн зуны улирал ирлээ.  Хил нээгдэж, хөл хорио ч тавигдлаа. Зуныг юу хийж өнгөрөөх үү гэж бодож суугаа л биздээ…

Өглөөний наран, бороотой өдрүүд, нартай үдэш, одтой шөнө гээд л зуны улиралд дургүй хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл эдгээр тансаг өдрүүдийг номгүйгээр тэр дундаа цахим номгүйгээр төсөөлж чадахгүй уншигчдадаа зориулсан нэгэн мэдээг энд хүргэе.

“Өмнө хэзээ ч ингэж байсангүй….. Өмнө нь би англи хэлээр ихэнх үгээ буруу дуудаж, ном нээх их шимтэн уншиж байгаагүй. Харин уншлагын хөтөлбөрт хамрагдсанаасаа хойш юманд ингэж ихээр шимтэж, шохоорхож, маш их ахиц гаргаж ном уншдаг болж. Болж гэхийн учир нь хоёрхон 7 хоногийн дотор надад мэдэгдэхүйц ахиц гарч байгааг би ганцаараа биш гэр бүлийнхэн маань хүртэл анзаарч надад хэлсэн юм. Өмнө хэзээ ч ингэж байсангүй. Унших уншихдаа Англи хэл дээр номыг ингэтлээ уншина чинээ бодож байсангүй ээ….” гэсэн сэтгэгдлийг олж хараад энэ тухай заавал бичих хэрэгтэй юм байна гэсэн бодол төрүүлсэн нь “Summer Marathon-2021” буюу Англи хэл дээр ном унших уншлагын марафон байлаа.

Англи хэл дээр цахимаар ном унших уншлагын марафон манай уншигчдын дунд хэдийнэ танил тул олон зүйл нуршилгүй үндсэн мэдээллийг та бүхэнд хуваалцья.

Энэ удаагийн “Summer” марафоны онцлог нь оролцогчид ганцаараа оролцох бөгөөд нас насны ангиллаас хамаарсан болзлуудыг гүйцэтгэх аж. Тодруулбал, сурагчдын ангиллыг 1-6 дугаар анги, 7-9 дугаар анги болон 10-12 дугаар анги гэж ангилж буй бөгөөд ангиллаас хамаарч 15,000-100,000 хүртлэх үгийг уншиж, 2-5 цагийг аудиогоор номоо уншихад зарцуулах үндсэн шаардлагыг тавьсан байна.

Харин насан хүрэгчдийн тухайд 100,000  үг уншсан байх ёстой бөгөөд нийт 5 цаг сонсох үндсэн даалгаварыг гүйцэтгэснээр бариандаа орох аж.  Мөн бүх оролцогчид марафоны туршид нэг удаа туршлага хуваалцсан пост оруулна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс удирдамжид тусгажээ. Ингэхдээ #summerReadingMarathon  хаштаг ашиглах ёстойг онцолсон байв. Мэдээж марафонд оролцогчдыг тусгай шагналууд хүлээж байгаа бөгөөд хэрэв та бүх болзолыг хангаад шилдэг байрт шалгарах юм бол Amazon kindle Fire HD8-тэй болох боломжтой.

 

Шинээр оролцохоор төлөвлөж буй уншигчдадаа хандаж хэлэхэд та уг марафонд оролцсоноор Англи хэлний унших, сонсох чадвараа богино хугацаанд мэдэгдэхүйц ахиулж, үгсийн сан, холбоос үгийн хэрэглээгээ нэмэгдүүлэх болно. Мэдээж үүнээс гадна ном унших дадлыг өөртөө бий болгох эхлэлийг тавих бөгөөд шинэ хүрээлэл, шинэ ертөнцөөр аялах боломжийг олгоно. Зүгээр ч нэг ном уншихгүй, Англи хэл дээр уншиж, сонсож, сэтгэлгээгээ тэлэх боломжийг уншлагын марафон олгодог юм.

Дашрамд дурдахад уншлагын марафоны гол онцлог аргачлалдаа байдаг бөгөөд Лингорсын хамт олны хувьд XReading цахим номын сангаар дамжуулан Extensive reading аргачлалаар Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь анхаарч ажилласаар ийнхүү 3 дaхь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өдгөө маш залуус хэлээ сайжруулах өөрийн арга барилаа олж аван, үр шимийг нь хүртэж буй…

Хэрэв Англи хэл дээр ном уншиж, зуны өдрүүдийг адал явдлаар дүүрэн өнгөрүүлэхийг сонирхож байгаа бол 2021 оны 06-р сарын 17-ний дотор бүртгэлийн маягтаа  ЭНД ДАРЖ  илгээгээрэй.  

Дуртай номоо цахимаар уншингаа өөрийнхөө Англи хэлний мэдлэгийг сайжруулах хүсэлтэй хүн бүрт манай марафонд нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг уншигч та Лингорс фэйсбүүк пэйж хуудас болон Extensive readers in Mongolia фэйсбүүк группээс авах боломжтой. Та бүхэн мөн 99009025, 75059025 утсаар мөн мэдээлэл авч болно. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.