Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд найман удаа Ерөнхийлөгчөө сонгосон түүхэнд хамгийн бага ирцтэй сонгууль боллоо

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөлөө. 

Сонгуулийн ирц 59.24%-тай байсан нь найман удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн бага оролцоотой санал хураалтад тооцогдож байна. 

 

Сонгогчдын оролцоог хүйсээр нь харвал санал өгөх ёстой эрэгтэйчүүдийн 55.4%, эмэгтэйчүүдийн 62.7% нь сонгуульдаа оролцжээ. 

Харин насны бүлгээр харвал 55-аас дээш насныхан 70-аас дээш хувьтай оролцсон бол 20-24 насныхны 43.6% нь саналаа өгсөн байна. 30-34 насны 153,692 хүн санал өгсөн нь насны бүлгийн хувьд хамгийн олонд тооцогдож байна. 

Өмнөх долоон удаагийн сонгуулийн дүнг харвал ирц тасралтгүй буурсаар иржээ. 

График. Өмнөх долоон удаагийн сонгуулийн ирц

 

Сонгуулийн санал хураалтын дүнг ЭНД дарж харна уу.