Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн ирц болон санал хураалтын дүнг iKon.mn "Сонгууль-2021" хуудсаараа дамжуулан уншигчдад хүргэж байгаа билээ. Сонгуулийн Ерөнхий хороо нь сонгуулийн дүнг шууд нэгтгэж харуулахдаа онлайн орчинд байршуулдаггүй бөгөөд зөвхөн СЕХ-ны байр дахь тусгай дэлгэцээр шууд дамжуулан харуулдаг юм. Иймээс тус байгууллагаас дэлгэцээр үзүүлж байгаа тоон мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар нэг байдлаар бичиж дамжуулах хэрэгтэй болдог.
/Иймд алдаа гарах боломжтой тул СЕХ-ны шууд дамжуулалтын дэлгэцээс бусад хэвлэл мэдээллийн байгууллагын харуулж буй тоо мэдээг албан ёсны баримт болгон ашиглахгүй байхыг анхааруулж байна./
Энэ явцад Сонгуулийн Ерөнхий хорооноос танилцуулсан Багануур дүүргийн дүнгийн мэдээллийг алдаатай оруулсан тул уг мэдээллийг шуурхай залруулсан болно.
Зураг 1.
Түүнчлэн тус дүүргийн 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг оруулах хүртэл "Сонгууль-2021" хуудсан дээрх мэдээлэл 21:00 цагийн ирцээр харагдаж байсан болно.
Зураг 2.
Зураг 3.
Ийнхүү уншигчдад зөрүүтэй ойлголт өгсөнд хүлцэл өчье.
Сонгуулийн санал хураалтын дүнг ЭНД-ээс харна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!