Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн дамжуулалт үргэлжилж байна. Орон нутгаас хамгийн эхэнд Орхон, Дархан-Уул, Дундговь аймгийн сонгуулийн дүн урьдчилсан байдлаар нэгтгэгдэж дууслаа.
Орхон аймгийн сонгогчдын 53.7 хувь нь саналаа өгсөн бөгөөд
- Монгол ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын 74.3 хувь,
- Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 21.6 хувь,
- Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 4.1 хувийн санал
Дархан-Уул аймагт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн 56 хувь саналаа өгснөөс
- Монгол ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын 72.5 хувь,
- Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 22.8 хувь,
- Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 4.8 хувийн саналыг
Дундговь аймагт 16,178 сонгогч саналаа өгч
- Монгол ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын 83 хувь,
- Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 11.4 хувь,
- Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 5.6 хувийн саналыг тус тус авчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
ЭНДЭЭС үзнэ үү.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!