00:47 2021/06/10
00:40 цагийн байдлаар нийт 2,087 хэсгийн хорооны 2,046 нь буюу 98 хувь нь санал хураалтын дүн мэдээ нэгтгэн СЕХ-нд хүргүүлээд байна.
Нийслэлээс зөвхөн Чингэлтэй дүүргийн дүн мэдээ дутуу байгаа бол Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Сүхбаатар, Увс, Хэнтий аймгуудын хэсгийн хороодын дүн нэгтгэгдээгүй байна.
21:48 2021/06/09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа 22:00 цагт дууслаа.
Сонгуулийн санал хураалтын ирц ба үр дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт явагдлаа.
Нийт 2,087 хэсгийн хороо 22:00 цагт санал хураалтыг дуусгалаа. Одоо сонгуулийн дүн дамжуулж, сонгогчдын саналыг тоолох ажил үлдлээ.
Улсын хэмжээнд 21:30 цагийн байдлаар 2,087 хэсгийн хороонд бүртгэлтэй 2,041,866 сонгогчоос 1,075,938 иргэн саналаа өгсөн бөгөөд ирц 52.69 хувьтай байв.
Энэ удаагийн сонгуулийн ирц тодорхой шалтгаануудын улмаас сул байлаа” гэв.
00:47 2021/06/10
00:40 цагийн байдлаар нийт 2,087 хэсгийн хорооны 2,046 нь буюу 98 хувь нь санал хураалтын дүн мэдээ нэгтгэн СЕХ-нд хүргүүлээд байна.
Нийслэлээс зөвхөн Чингэлтэй дүүргийн дүн мэдээ дутуу байгаа бол Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Сүхбаатар, Увс, Хэнтий аймгуудын хэсгийн хороодын дүн нэгтгэгдээгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!