Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

21:00 цагийн байдлаар сонгогчдын 52% нь саналаа өгч, сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр боллоо

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

21:00 цагийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 51.9 хувьд хүрлээ. Ингэснээр аль нэг хэсэг, аймагт ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр болж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 78.1-д "Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нь нэмэлт санал хураалт явуулна" гэж заасан. 

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал авах хугацаа дуусахад 45 минут үлдлээ. 

Сонгуулийн ирцийн дэлгэрэнгүй мэдээлэл болон 22:00 цагаас хойш танилцуулагдах үр дүнг  ЭНД ДАРЖ үзэх боломжтой. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.