iKon.mn "Ерөнхийлөгчийн сонгууль-2021" хуудсыг нээж, сонгуулийн ирцийн мэдээллийг шууд цагийн горимоор хүргэж байгаа билээ.
18:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 39 хувьтай байна.
Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан, Налайх дүүргийн ирц хамгийн муу буюу 39% байгаа бол Баганхангай дүүргийн ирц 50% давлаа.
Аймгуудаас Хэнтий, Говь-Алтай аймгийн сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 42%-тай байгаа бол Сэлэнгэ аймагт ирц 27.6%-тай байна.
Сонгогчдын насны бүлгээр авч үзвэл 55-аас дээш насныхны оролцоо 50%-аас давсан байгаа бол 20-29 насныхны ирц 30-аас бага хувьтай байна. Өөрөөр хэлбэл, залуусын оролцоо тун хангалтгүй байгааг доорх зургаас харах боломжтой.
Мөн анх удаа санал өгч байгаа буюу 18-19 насныхны ирц 34.9%-тай байна.
Уншигч та "Сонгууль-2021" гэсэн хуудас руу нэвтэрч аймаг, дүүргийн нэр дээр хулганаа даран сонгогчдын хүйс, нас болон ирцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.
Тиймээс хэсэг бүрийн ирц 22:00 цаг гэхэд 50%-д хүрэхгүй бол дахин санал хураалт явуулах нөхцөл үүсэх юм.
17:00 цагийн байдлаар нийслэлд ирц 50% давсан тойрог зөвхөн Багахангай байгаа бол аймгуудад нэг ч хэсгийн хороо алга.
Ирц 40%-д хүрсэн нь Баянгол, Чингэлтэй, Багануур, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг болон Хэнтий, Орхон, Сүхбаатар, Говь-Алтай аймаг л байгаа юм.
Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!