Сүхбаатар, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймгийн сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгчээ
19:27 2021/06/09
19:21 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн сонгогчдын 54.6 хувь нь сонгуульдаа оролцож, саналаа өгчээ. Энэ нь аймгууд дундаа тэргүүлэх үзүүлэлт болж байна. Харин сонгогчдын ирцийн хувиар Сэлэнгэ аймаг сүүл мушгиж буй бөгөөд тус аймгийн сонгогчдын 37.5 хувь нь саналаа өгчээ.
Одоогоор Сүхбаатар, Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгийн сонгогчдын ирц 50-аас дээш хувьтай байна.
17:49 2021/06/09
Сэлэнгэ аймагт сонгогчдын ирц хамгийн бага байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийслэлд 1,009,755, орон нутагт 1,141,574 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн.
18:00 цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц дунджаар 37.6 хувь байгаа ба 21 аймагт ирцийн босгод хүрээгүй буюу саналаа өгсөн сонгогчийн тоо 50 хувийн ирцийг хангаагүй байна.
Одоогоор Хэнтий аймаг саналаа өгсөн сонгогчийн ирцээрээ тэргүүлж байгаа буюу 42 хувьтай байгаа бол хамгийн бага ирцтэй нь Сэлэнгэ аймаг байгаа юм.
Тодруулбал,
- Архангай - 31.5 хувь
- Баян-Өлгий - 31.7 хувь
- Баянхонгор - 34.9 хувь
- Булган - 33 хувь
- Говь-Алтай - 42 хувь
- Говьсүмбэр - 35.9 хувь
- Дархан-Уул - 37.7 хувь
- Дорноговь - 39.9 хувь
- Дорнод- 33.6 хувь
- Дундговь - 35 хувь
- Завхан - 38.7 хувь
- Орхон - 40.5 хувь
- Өвөрхангай - 36.3 хувь
- Өмнөговь - 34.2 хувь
- Сүхбаатар - 42.2 хувь
- Сэлэнгэ - 27.6 хувь
- Төв -33.9 хувь
- Увс - 36.3 хувь
- Ховд - 38.1 хувь
- Хөвсгөл -34.3 хувь
- Хэнтий- 42 хувийн ирцтэйгээр санал хураалт явагдаж байна.
Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
19:27 2021/06/09
19:21 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн сонгогчдын 54.6 хувь нь сонгуульдаа оролцож, саналаа өгчээ. Энэ нь аймгууд дундаа тэргүүлэх үзүүлэлт болж байна. Харин сонгогчдын ирцийн хувиар Сэлэнгэ аймаг сүүл мушгиж буй бөгөөд тус аймгийн сонгогчдын 37.5 хувь нь саналаа өгчээ.
Одоогоор Сүхбаатар, Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгийн сонгогчдын ирц 50-аас дээш хувьтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
