Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Алдарт Bata гутлын брэндийн 5 жилийн ой тохиож байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

“БОСА ХОЛДИНГ ХХК”-ийн 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “БОСА ГЛОБАЛ БРЭНДС” ХХК-ийн Bata гутлын брэнд Монголд албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаа явуулсны 5 жилийн ойн  баяр мөн давхар тохиож байна. Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан “БЯЦХАН ХӨЛ ТУХТАЙ БАЙГ” аяныг 4-р сараас зохион байгуулж, амжилттай үргэлжлүүлж байна. Аян нь 6-р сарыг дуустал үргэлжлэх ба Bata брэндээс худалдан авсан гутлын үнийн дүнгийн 1% -ийг бяцхан хүүхдүүдэд гутал болгон бэлэглэх юм.

 

Эх үрсийн баярын өдөр 2 дахь удаагийн гутал бэлэглэх хандивын арга хэмжээг зохион байгуулж, нийт 30 хүүхдэд шинэ загварын гутлуудаа, гарын бэлгийн хамт бэлэглэн, бяцхан хүүхдүүдээ баярлууллаа.

Bata брэндийг 1894 онд Бүгд Найрамдах Чех улсад Tomas Bata үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 70 гаруй улсад 5300 Bata нэрийн дэлгүүр, 100,000 гаруй франчайзингтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхий даяар 1,000,000 хос Bata гутал борлуулагддаг нь дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн нэг болж чадсаны илэрхийлэл юм.

5 жилийн хугацаанд шинэ технологи, чанартай материал, загварлаг, хөлд эвтэйхэн, тав тухтай гэдгээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцэн, Монголын гутлын тэргүүлэх брэндийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.

Bata нь гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан бөгөөд хэрэглэгчдийн сегмент тус бүрт чиглэсэн загваруудтай бөгөөд орчин үеийн залуучуудын North Star, спортын Power, уулын Weinbrenner, бүсгүйчүүдийн Insolia, хүүхдийн Mini B, Bubblebear гэх мэт өргөн сонголттойгоор худалдаалагддаг.

Уншигч та бүхэн хүүхдийн сайн сайхны төлөө Bata брэндийн “БЯЦХАН ХӨЛ ТУХТАЙ БАЙГ” аянд хамтран оролцохыг уриалж байна.

 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.