Улсын заан Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогджээ
Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус Их Эе хурал 2021 оны тавдугаар сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болжээ.
Их эеийн төлөөлөгчдийн олонхын саналаар Улсын заан Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон байна.
Ц.Магалжав нь 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар Улсын начин, 2006 онд харцага, 2016 онд Улсын заан цол хүртсэн бөх юм.
Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээлснээр МҮБХ-г үүсгэн байгуулагч болох нэр бүхий бөх, бөхийн зүтгэлтэн Р.Нямдорж, П.Даваасамбуу, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням түүний дараа МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдорж /1990 он/, Л.Чинбат /2018 он/, Б.Бат-Эрдэнэ, Ц.Магалжав /2021 он/ сонгогдсон нь УБЕГ-т бүртгэлтэй байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

