Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ эрүүлээр баярлуулцгаая!

ikon.mn
2021 оны 5 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсад жил бүрийн 6 сарын 1-ний өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн багачуудаа баярлуулж, тэдний эрхийг олон нийтэд таниулах өдөр болон өнгөрдөг.

Монголд бид энэхүү өдрийг “ХҮҮХДИЙН БАЯР” хэмээн нэрлэн, хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баярын өдөр болгон өнгөрүүлдэг. 

Харамсалтай нь энэхүү баярын өдрөөр бид хүүхдүүдээ баярлуулах, эрхлүүлэх нэрийдлээр “ЧИХЭР” хэмээх биежүүлэгч, амт оруулагчаар дүүрэн САХАР-ыг их хэмжээгээр өгч хорлодог болоод удаж байна.

Дэлхий даяар хүүхдүүдээ баярлуулах амттанг сонгохдоо

  1. Органик
  2. Эрүүл мэндэд үзүүлж буй нөлөө
  3. Хүүхдийн өсөлт, оюун ухааны хөгжилд үзүүлэх нөлөө зэргийг харгалзан үздэг болсон.

Гэвч Монголд органик орц бүхий “Импорт”-ын чихэр амттан үнийн хувьд маш өндрөөс гадна албан бусаар импортолж оруулж ирдэгтэй холбоотой чанар, стандартын баталгаа маш сул байдаг гэдгийг сайн мэднэ.

Баярын өдрийг нь тохиолдуулан хүүхдүүддээ муу орц буюу хямд төсөр, элдэв жимсний амт оруулсан сахарын агууламж асар өндөр “ЧИХЭР” хэмээх энэхүү бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэснээр шүдний эмчид хандах хүүхдийн тоо эрс нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэсдэг байна. Энэхүү муу орц бүхий амттанг их хэмжээгээр идэх нь хүүхдийн өсөлт хөгжил, оюун ухаанд сөрөг нөлөөтэйг мэддэг хэдий ч ганцхан өдөр, баярын өдөр гэх шалтгаанаар хяналтгүйгээр идүүлдэг.   

Ийм амттанд донтсон хүүхэд уур уцаар ихтэй, цухалдуу болдог гэсэн судалгааг олон улсын эмч нар хийсэн байдаг.

Хэдхэн хоногийн дараа “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдөр болно. Эдгээр өдрүүдэд дэлгүүрийн лангуу бүр дээр гоёмсог сав баглаа боодолтой, хүүхдийн анхаарал татсан мөнөөх “ЧИХЭР”-үүд дүүрэн.

Мэдээж энэ өдөр ямар ч эцэг эх үр хүүхдээ баярлуулж, хүссэн зүйлийн бэлэглэхийг зорилгүй л яахав. Хүүхэд л болсон юм хойно амттанд дуртай. Их идсэн ч сэтгэл нь ханахгүй. Тийм ч учраас эцэг эхчүүд бид хүүхдүүддээ амттан сонгохдоо дараах зүйлсийг маш сайн анхаарах ёстой.

  1. Эрүүл органик (Аарц, сүү зэрэг дотоодын органик түүхий эд эсвэл цэвэр жимсний орц)
  2. Гарал үүсэл тодорхой (Үйлдвэрлэгч болон хаяг шошго тодорхой байх)
  3. Хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө (Кальци, уураг, витамины орц, хүүхдийн шүдэнд ээлтэй байдал зэрэг)
  4. Хүүхдийн өсөлт, оюун ухаанд үзүүлэх нөлөө (донтуулах бодисгүй, удаан хугацаанд хэрэглэхэд сөрөг нөлөөгүй)

Үнэ болон эрүүл мэндэд ээлтэй байдлаар нь бид энэ удаа үндэсний органик түүхий эд болох “ААРЦ”-аар хийсэн “ЗӨВ БРЭНД”-ийн үрлэн амттанг онцолж эцэг эхчүүддээ танилцуулж байна.

Хүүхдийн эрүүл мэндэд сүү цагаан идээ голлох үүргийг гүйцэтгэдэг. Өсч яваа хөвгүүд охидод кальци, уураг, С, Д амин дэм маш чухал.

 

ХҮҮХДЭЭ ЗӨВӨӨР БАЯРЛУУЛЪЯ – ЗӨВ ААРЦАН ҮРЭЛ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.