ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дуудлага бүрийг мөнгө болгох зарчим

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Та зөвхөн борлуулалтын ажилтанд л утасны дуудлага бүр үнэ цэнтэй гэж бодож байна уу? Мэдээж үгүй. Өнөөдөр бидний амьдралын 70-80 хувь нь харилцаан дээр тогтож байна. Бид өдөр бүр 720 минутыг хэн нэгэнтэй ярилцах, дуудлага авах, и-мэйлээ шалгах, хариу бичихэд зарцуулдаг. Тиймээс харилцан яриа бүрийг эерэг, өгөөжтэй байлгаж, анхны сэтгэгдлийг сайхан үлдээвэл дараагийн мянга мянган боломжийн үүдийг нээнэ.

1. Сайхан мэндчилэх

 

Утасны дуудлага ямар ч шалтгаантай бай та хариуд нь тод чанга дуугаар сайхан мэндчилээрэй. Хүн өдөрт дунджаар 16 мянган үг хэлдэг хойно энэ дунд зориудаар сайхан үгийн тоогоо нэмэгдүүлж яагаад болохгүй гэж? Магадгүй таныг ажилд авч чадахгүй нь гэж хэлсэн ч, “Зүгээр дээ, цаг гаргасанд маш их баярлалаа, ажлын амжилт хүсье” гэх мэтээр эелдэг, эерэг хариулт өгөөрэй. Энэ нь таны хандлага болж, цаашид өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл болно. Тэр цагт дараагийн утасны дуудлага сайхан мэдээ дуулгах нь мэдээж.

2. Дугаар болон нэрийг хадгалах

 

Та ойр дотныхон болон холбоотой хамтран ажилладаг хүмүүсийнхээ дугаарыг хадгалж хэвшээрэй. Бие биенийхээ дугаарыг, нэрийг мэдэж, итгэлтэйгээр ярих нь харилцан яриаг амжилттай болгодог. Хэрвээ танихгүй дугаар залгавал “Хэн бэ?” гэж асуухын оронд эхлээд яриаг нь сонсоод үзээрэй. Ихэнх хүмүүс ярианыхаа урд, өөрийгөө танилцуулж, ямар зорилгоор ярьж байгаагаа хэлдэг.

3. Хуудас бүрийг үр дүнтэй байлгах

 

Хэрвээ та хэн нэгэнтэй утсаар 30 минут тасралтгүй ярьсан гэвэл 18 ширхэг цагаан цаас дүүрэх хэмжээний их мэдээлэл өгсөн гэсэн үг. Их биш гэж үү? Энэ бол их сургуулийн дипломын ажилтай дүйцэх хэмжээний их мэдээлэл. Харин бид энэ ярианыхаа 60 хувьд өөрсдийнхөө талаар ярьдаг. Дуудлага хүлээн авсан хүн танд үнэтэй цагаа зарцуулж байгаа болохоор та энэ 18 хуудас цаасан дээр сайхан мэдээ дуулгасан, баярлуулсан, догдлуулсан сайхан зүйлсийг түлхүү дурдаарай.

Харилцан яриа өрнүүлэх нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд бидэнд сэтгэл санаагаа тайвшруулах, өөрийгөө илэрхийлэх, бусадтай холбогдох олон боломжийг өгдөг. Танд ирж байгаа боломж, шинэ саналыг эергээр хүлээж авах нь танд илүү их нэмэлт орлого авчрах нь дамжиггүй юм. Бид өөрсдөө ч мэдэхгүйгээр өдөрт дунджаар 16 мянган үг хэлдэг. Харин энэ үгийн хэдийг нь та хайртай дотно хүмүүстэйгээ харилцахад зарцуулдаг вэ?

Та илүү ярьж, илүү хэмнэхийг хүсвэл SMART TALK үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод Сүлжээндээ үнэгүй ярьж, 6 сарын турш сар бүр 3GB дата бэлгэнд аваарай. ЭНД дарж дугаараа сонгоно уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.