2021/06/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.36₮
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
B30
УЛААНБААТАР
32°
|
18°
08:00
S26
15°
09:00
S30
16°
10:00
S30
18°
11:00
S30
19°
12:00
S30
20°
13:00
S30
21°
14:00
S30
22°
15:00
S30
22°
16:00
S30
23°
17:00
S30
23°
18:00
S30
22°
19:00
S30
21°

Сонгинохайрхан дүүргийн зургаан га талбайд 3,000 гаруй мод тарина

ikon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд" зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд байгаль орчны нөөцийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах “Сая уушги-Сая мод" уриалга гаргасан.

Энэхүү уриалгын дагуу Улаанбаатар хотын есөн дүүрэг, 171 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой мод тарих ажлуудыг хийж буй.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй, агаар, хөрсний бохирдол ихтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зургаан га талбайд 3,000 гаруй мод тарих үйл ажиллагааг эхлүүлжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах Зүүн салааны ойжуулалтын талбайд мод тарих аян тавдугаар сарын 16-ны Ням гарагийн 11:00 цагт эхлэх юм.

Байгаль дэлхийгээ сэргээхэд, агаарын бохирдол, хуурайшилт, цөлжилтийн эсрэг бодит үйлдэл хийхэд иргэн бүрийн оролцоо чухал.

 

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар

x