Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн анхны ДУГУЙН ГҮҮРЭН ГАРЦ энэ онд баригдана

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 4
Сурталчилгаа

Хаврын дулаахан энэ өдрүүдэд хатуу хөл хориотой байгаа иргэд дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гарах зорилгоор унадаг дугуйгаар явах нь элбэг үзэгдэх болов. Гэвч жирийн үед Улаанбаатарт унадаг дугуйн зориулалтын зам, аюулгүй төлөвлөлтүүд дутмаг байдгаас болж дугуй унах хүн цөөхөн байдаг. Гадны орнуудын жишээг харвал Дани, Нидерланд зэрэг орон “унадаг дугуйны архитекторт” ихээхэн ач холбогдол өгдөг байна. Дугуй унахад аюулгүй байдлыг бий болгох үүднээс дугуйн гүүр, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэгийг онцгойлон шийддэг аж. Ингэснээр иргэд дугуйг ихээр унаж автомашины түгжрэл буурах давуу тал үүсдэг байна.  Тэгвэл  үүнтэй адил Монголын анхны дугуйн гүүрэн гарц 2021 онд багтаж ашиглалтанд орох сайхан мэдээг та бүхэнд дуулгая.

 

Барилгын салбарт “Хүн Төвт” төлөвлөлтийг хэрэгжүүлэн ажиллагч “Тэсо Пропертис” групп Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтын ажиллагааны томоохон гэрээ байгуулж хүрээлэнгийн баруун хаалганы харалдаа явган болон дугуйтай хүн зорчих боломжтой ГҮҮРЭН ГАРЦ хийхээр болжээ. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ҮЦХ-ийн баруун хаалга орчмын 0,9 га газрыг бүрэн цэцэрлэгжүүлж 0,5 тэрбум төгрөгийн ландшафтыг өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулахаар болсон байна. 

 

Дээрх гүүрний загвар дизайны шийдэлд байгалийн өнгө төрхийг илүүтэй гаргахыг зорьжээ. 
Дугуйн гүүрэн гарцны давуу тал нь хүүхэд багачууд, тэргэнцэртэй иргэд, ахмад настнууд автомашины замаар аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байна. 
Нэг тал нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, нөгөө тал нь Өндөр зэрэглэлийн Sky Garden хотхонтой холбогдох энэхүү гүүрэн гарц нь тус хотхоны Монголын барилгын салбарт анх удаа хийж буй онцгой төлөвлөлтүүдийн нэг аж.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.