Энэ сарын 15-нд эхлэх Улаанбаатарын өвлийн наадамд гадаад улсын 100 гаруй тамирчин оролцоно
“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баазад зохион байгуулагдах гэж байна.
Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1,000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, Тува, Буриад улс зэрэг монгол туургатны 100 гаруй гадаад тамирчин оролцохоо мэдэгджээ.
Монгол Улсын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.
Наадмын үеэр зохион байгуулагдах тэмцээн:
- Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
- Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
- Снөүбоардын тэмцээн
- Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
- Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
- Уулын цанын сонирхогчийн тэмцээн
- Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
- Кёрлингийн хотын аварга шалгаруулах тэмцээн
- Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулна.
Үзвэр, үйлчилгээ
- Шүхрийн үзүүлбэр
- Шувуулахуйн үзүүлбэр
- Хоол ундны үйлчилгээ
- Цана, чарганы үйлчилгээ явагдана.
Энэ онд нийслэл хотод аялал жуулчлалын чиглэлээр зохион байгуулагдах арга хэмжээнүүд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
