ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэбат: Таваас дээш орон сууцтай, асар үнэтэй объект эзэмшдэг хүмүүсийн түрээсийн орлогоос татвар авах ёстой

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ) өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Ирэх хаврын чуулганаар татварын багц хуулийн шинэчлэлийг хэлэлцэхээр байгаа учраас үйлдвэрчний эвлэлийн байгууллага тус хуулийн төсөлд өгөх саналаа өнөөдөр хэлэлцэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч асан С.Эрдэнэбат ямар саналууд өгөх гэж буй талаараа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УИХ-ын намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд татвар болон нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчлэл багтаж байсан. Татварын тухай хуульд цалингаас цалингийн хооронд ажилладаг, бага дунд орлоготой иргэдэд хөнгөлөлт үзүүлэх санал дэвшүүлж байгаа.

Мөн иргэдийн цалинтай нь хамааруулж бага орлоготой бол татвараас бүр мөсөн чөлөөлөх хэрэгтэй байна. Иймэрхүү жишиг олон улсад байдаг. Тухайлбал өрхийн нэг гишүүний ногдож буй орлого амьжиргааны баталгаажих доод түвшин юм уу, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байвал ямар ч татвар авдаггүй. Ер нь 1.5 сая төгрөгөөс доош хэмжээний цалинтай иргэд ардаа гурван хүүхэд тэжээж байвал огт татвар авдаггүй байх хэрэгтэй. 

Ажилчдадаа хоол унааны мөнгө өгдөг аж ахуйн нэгж байгууллагаас татвар, нийгмийн даатгал, НӨАТ гэсэн татварыг давхардуулж авах бодлого хэрэгжээд байна. Үүнийг өмнөх татварын хуульд хөнгөлөх гээд чадаагүй. Хүмүүс татвараас зугтааж хоол унааныхаа мөнгөнд сардаа 5-10 сая төгрөг өгөөд байвал яах вэ гэж тайлбарлаж байлаа. Өдөрт 15-20 орчим мянган төгрөгийн хоол унааны мөнгөнөөс ямар ч татвар авахгүй гэх саналыг би оруулна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Иргэд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох эсвэл чөлөөлөх асуудлыг хөндсөн. Бага дунд орлоготой, жижиглэн худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага НӨАТ-ын баримт өгдөг болох сэдлийг нэмэгдүүлэхээр шаталсан татварын асуудлыг ярьж байгаа.

Сургалтын төлбөр дээр сонирхолтой санал орж ирсэн. Тухайлбал англи хэлийг гуравдугаар ангиас нь үнэ төлбөргүй заахаар хуульчилсан. Манай орны хэмжээнд 100 гаруй улсын сургууль англи хэлийг гуравдугаар ангиас нь заах боломжтой гэсэн судалгаа бий. Гэтэл ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ англи хэлний төлбөртэй сургалтад явуулж байгаа бол татвараас хөнгөлөх санал оруулж өгье. Төр нийт иргэнд суурь боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж Үндсэн хуульдаа заасан. Жирийн айлын хүүхэд гуравдугаар ангиасаа англи хэлийг мэргэжлийн багшаар заалгуулах эрхтэй. Үүнийг төр нь хийж чадахгүй бол татвараас чөлөөлөх хэрэгтэй. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тухайн аж ахуйн нэгж байгууллага ажилтныхаа хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд нэг хувийн татварын хөнгөлөлтөд хамруулахгүй гэж байна. Хамгийн түрүүнд аж ахуйн нэгж байгууллага ажилтныхаа хүүхдэд гадаад дотоодод сурахад дэмжлэг үзүүлбэл нэг хувийн татварын хөнгөлөлтөд хамруулах санал гаргана.

Орон сууцны түрээсийн орлогоос татвар авна гэж байгаа нь буруу. Тухайлбал нэг хүн өөрийнхөө амьдардаг байраа амьдрахгүй байх хугацаандаа түрээсэлчихдэг. Үүнээс нь татвар авах буруу.

Харин таваас дээш орон сууцтай, асар үнэтэй объектыг эзэмшдэг хүмүүс түрээсийн орлогоосоо татвар төлдөггүй. Ийм хүмүүсийн түрээсийн орлогоос татвар авах ёстой. Орон сууцны үнэ асар өндөр байгаа. Хүмүүс орон сууц худалдаж авна гэдэг мөрөөдөл болсон.

Бохир мөнгө эргэлдүүлж угаахын тулд үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү оруулдаг. Үүнээс болж орон сууцны үнэ хөөрөгдөж байгаа. Залуус яаж цалингаараа байранд орж чадах билээ. Тиймээс аж ахуйн нэгжүүд ажилчдаа орон сууцаар дэмжсэн байвал татвараар дэмжих ёстой. Хэт олон орон сууцтай, түрээсийн орлоготой хүмүүсээс татвар авах ёстой" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
94
Зураг
ЗӨВ, ГОЁ
34
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
104 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2025/2/26
ЗӨВ Л ЮМ ЯРЬЖ БАЙНА, ГЭХДЭЭ НААД САНААНУУД ЧИНЬ НЭГ НЬ Ч ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСААГҮЙ БАЙНАЛЭЭ, ЭНЭ НӨЛӨӨГҮЙ МИА ГИШҮҮН БОЛОЛТОЙ ҮГИЙГ НЬ НӨГӨӨДҮҮЛ НЬ ТООДОГГҮЙ
0 | 0 Хариулах
Зочин [49.196.88.188] 2025/2/11
5 бас л их бна 2-оос дээш гэвэл их зүгээр юм аа.
0 | 0 Хариулах
Ардчилсан улсын иргэн [103.212.116.237] 2025/2/10
Ард түмний халаас уруу өнгийхөөсөө өмнө төрөөс төрсөн тэрбумтануудаасаа төрөөс хулгай хийсэн мөнгийг нь хураачихаад дараа нь юм ярина шүү үгүй бол ард түмэн та нартай хариуцлага тооцно шүү🧐
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.136] 2025/2/9
Яг зөв шүү бүр өндөр татвар авах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Ard [103.212.118.98] 2025/2/9
Avilgiin huuli batlagdval ene bairnuudiin ihenh ni huraagdah bhoo. Avilgachid l avilga avahdaa bair ntr avch bgaa
0 | 0 Хариулах
Зорчин [122.201.31.143] 2025/2/8
Манжийн татвар,гувчуурт монголчууд зовж байсан үеийг санагдуулчихлаа
0 | 0 Хариулах
Зорчин [122.201.31.143] 2025/2/8
Иргэд чинь өвөрмонголчуудаар зуучлуулан урд хөршийнхөнд газраа зардаг боллоо
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.213] 2025/2/8
4 huuheddee 4 bair beldsen bsan yum yamar azaar 5-n huuhedtei bgaagui yum kk. Ingehed 5 bairtai hunii 5 dahiaas ni tatvar avna bzde . 4 -n bairtai hunees avahgui bjiij 5 bairtai hunii 5-langaas ni avbal shudarga bus shuu
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.213] 2025/2/8
Avch bolnoo , esregeer tureesiin orlogoo osgood l aldagdalaa nuhknu. Tureeslegch irged oron suutsgui bair tureesledeg humuusd l hetsuu bna daa
0 | 0 Хариулах
ҮХХХБТ төлж бгаа биздээ! [202.9.46.245] 2025/2/8
Ашиг олоогүй бол үл хөдлөхөөс татвар авах буруу! Олон айлын газар, уулыг амаар нь, энгэрээр нь хашсан газар эзэмшигчдээс газрын татвараа нэмж аваач!
0 | 0 Хариулах
Уулын ам хашсан газрын татвар [202.9.46.245] 2025/2/8
Эзэмшил, ашиглалтын эрхээр уулын ам хашсан, хэдэн гаа газар хашаалчихаад бгаа хүмүүсээс газрын татвараа нэмж аваач! Өөрсдийн эрх ашгийг хөндөхгүй ээ, нүдээ аниастай!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.131] 2025/2/8
Huulia urgun burial murduuleech
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.213] 2025/2/8
Монголчууд нэг нэгнийгээ илүү үзээд ёстой тэнэг, өчнөөн мөнгө хүүлээд бгаа луйварчдаа яаж ч чадахгүй байж өөрсдийгөө барьж идэхнээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.213] 2025/2/8
Монголчууд минь ард түмэнээ илүү үзээд яахвэ,өсч үржээд сайхан амьдрагдээ. Залуу гэр бүлүүд 3-5 хүүхэдтэй болж байна.Тэр олон тэрбумаар нь завшсан улсуудаас л мөнгөө салгаж авахаа бодоцгоо!!!!
0 | 0 Хариулах
Иргэн [103.57.93.213] 2025/2/8
Хоёроос дээш байрнаас ҮХХАТатвар авч бгаа.Санаа зоволтгүй. Харин ногоон автобусны өчнөөн тэрбум төгрөг, нүүрсний хулгайч нараас л мөнгийг нь авч эх орондоо ,ард түмэндээ зориулмаар бна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.130] 2025/2/7
Орон сууцны түрээсийн орлогоос татвар авах нь зөв ч гсн, гэхдээ түрээслэгчид далимдуулаад үнээ нэмж таарах л бх даа. Үүнийг зохицуулах ямар арга хэмжээ байх юм бол...
1 | 0 Хариулах
Gg [202.126.91.47] 2025/2/7
Юуч бүтээгээгүй юуч хийгээгүй хамраа ухаад гэртээ тв үзэж байсан нөхдүүд бас солиорно биз
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.176] 2025/2/7
Зөв шүү дээ . Татвар авах хэрэгтэй .
1 | 1 Хариулах
Ж [202.126.90.9] 2025/2/7
Yagaad 5 gej ooroo 4tei yute mangargar
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.254] 2025/2/7
Яг зөв
1 | 0 Хариулах
Иргэн [203.217.139.240] 2025/2/7
Авилгач, хулгайчууд л 5-аас дээш орон сууцтай байх болов уу. Монголын жирийн иргэн ариун цагаанаар ажиллаад 2-оос илүүг яагаад ч авч чадахгүй ш дээ. Иймд 2-оос дээшхэд нь их татвар тавих хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.238.226] 2025/2/7
5-аас дээш орон сууцтай баячууд бүгдийг бусдын нэр дээр бүртгүүлчихээ биз ээ
1 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.39] 2025/2/7
4 хүүхэдтэй айл .бүгд өрх тусгаарлахаар 5 айл болдог биз дээ.Одоо юу ярина вэ.Монгочууд цөөхүүлээ юм чинь өсч үржинэ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.186] 2025/2/7
Энэ чинь өөрөө 4 орон сууцтай гэж харагдаж бноо. Ер нь Монголчууд 90 оноос хойш хэн нь хөдөлмөрөөр хэн нь тонуул луйвраар явааг мэднэ шдээ!!!
1 | 0 Хариулах
иргэн [202.9.46.177] 2025/2/7
2-с дээш орон сууцтай, түрээсийн орлоготой хүнээс татвар заавал авах ёстой. 1 өрөө орон сууцны сарын түрээс 1,3 сая төгрөг бна. 10 байртай хүн сард хамгийн багадаа 13,0 саяын орлого олж байна.... жилдээ 130,0 сая ...........
2 | 3 Хариулах
Зочин [139.5.216.213] 2025/2/8
Tegeed gechii mini hulgai hiigee yu gazar nutgaa zaraa yu. Tatvart avsan munguug chini tureesee nemeel olchihno. Tureeslegchee bodooch .
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.175] 2025/2/7
Энэ нөхөр өөрөө 4 орон сууцтай юм байна л даа?!
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.193] 2025/2/7
Өөрөөс нь өөр 5 орон сууцтай хүн бараг байхгүй ээ. Хууль завхруулахыг санаархагч Үйлдвэрчний эвлэлээр хөрөнгөөр тоглоо биз…
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.89] 2025/2/7
БҮХ АВААД БАЙГАА ТАТВАРУУДАА ХУУЧИН 76 ХУЛГАЙЧУУДААСАА АВААЧЭЭ ТАТВАР НЭРТЭЙ ХУЛГАЙ ДЭЭРМЭЭ АРД ТҮМНЭЭС ХҮЧЭЭР АВХАА БОЛИОЧЭЭ
4 | 1 Хариулах
Зочин [59.153.112.248] 2025/2/7
Татвараа больчуул яасан юм бэ яс махыг нь хусаад байх юм тэглээ гээд яг үнэндээ ажил хийх нөхцлийг сайжруулаа, ажлын байр нэмэгдүүлэх нөхцлийг санаачил аа. Ёстой үгээгүй ядуу айлын хөгийн хүү шиг сэтгээд байна ядаж цахилгаан үйлдвэрлэлээ өргөтгөөд үнийг нь буулгаад бүтээгдхүүнийхээ үнэ хөлсийг буулгах арга сэтгэл л дэ чөтгөр гэж үнэндээ ямар ажил хийхээ мэдэхгүй юм да
4 | 0 Хариулах
123 [202.55.191.130] 2025/2/7
Zugeer l amidruulaachdee aytaihan umtai baij bolohgui umgui baij bolohgui. Huuliin baiguullagaar ni shalguulaad asuudalgui hurungu bwal tgd orhiochde. Bur neg yg l tamiin togoo shig l shaagaad bhin
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.243] 2025/2/7
Яаж муусайн боолуудыг илүү саах вэ гэдэг хэлэлцүүлэг үү?
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.10] 2025/2/7
Дурак
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.220] 2025/2/7
Христийн сүмүүдээс татвар авдаг болов уу? Авдаггүй бол авах нь зүйтэй. Ерөөсөө энэ олон христийн сүмүүдийн байрыг сургууль цэцэрлэг болгомоор байна.
5 | 1 Хариулах
Б [139.5.216.180] 2025/2/7
Сүмүүд нь Монгол хүний нэр дэар байдаг гэсэн шүү нээрээ -
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.190.70] 2025/2/7
Гадны сүмүүд мөнгө угаах хэрэгсэл бдаг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.163] 2025/2/7
үнэнээр явбал үхэр тэргээр
0 | 0 Хариулах
Зочин [172.91.182.247] 2025/2/7
Яахаараа 5 орон сууц гэж. 2-3 орон сууц байхад болно. Яахав зуслангийн байшинг тооцвол 3-аас дээш гэж болно
1 | 3 Хариулах
Зочин [202.9.46.228] 2025/2/6
Энэ цалин нэм гэж орилохоос өөр ид шидгүй их хурлын гишүүн үйлдвэрчний эвлэл дээрээ давхиж очоод элдвийн юм яриад, ард олныг турхираад байх эрхгүй л дээ. Их улимаар байвал их хурлын гишүүнээсээ огцроод гудамжиндаа гараад орилол доо!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.25] 2025/2/6
Түрээсийн үнэ тэнгэрт хадах юм байна даа. Иргэдээс идэх юмаа олж ядаж байх шив. Наанаа нээх бодож байгаа юм шиг царайлаад мөлжих юмаа л хийх юм даа
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.130] 2025/2/6
Түрээснээс татвар авлаа гээд түрээслүүлэгч алдахгүй шүү дээ , түрээсэн дээрээ өгөх татвараа нэмээд авчихна , түрээслэж байгаан л алдагдалтай тэгээд л байрны үнэ болон түрээс нэмэгдэнэ
7 | 0 Хариулах
Зочин [103.57.92.141] 2025/2/6
unenshde
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.38] 2025/2/6
Лангуу оффис 5 аас дээш тансаг болон хотын А бүсийн орон сууцны түрээслэгчдээс татвар авах нь зөв.
4 | 0 Хариулах
Зочин [98.247.142.118] 2025/2/6
ГУНДАЛАЙ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.32] 2025/2/6
ТӨР ард иргэдийнхээ эзэмшлийн (өөрийнхөө машиныг тавьдаг) ганц автозогсоолоос (гаражаас) татвар авдагаа болимоор байна!!! Харин "бүхэл бүтэн объект болох барилга байгууламжийг автомашины зогсоол болгон түүнийгээ иргэдэд түрээслэж ашиг орлого олдог бол" татвар ногдуулах нь зөв гэж бодож байна.
5 | 1 Хариулах
Зочин [59.153.114.161] 2025/2/6
Өөрөө сайн ажиллаад их цалин авч байгаа хүн бол жилдээ 10 сая төг татварт 10 сая төгрөг НДШ-д төлж байна. Гэхдээ мачийтлаа ажиллаж байж ингэдэг. Сайн ажиллаа гээд өөртөө бас гүрийж байгаад байр сууц авлаа гээд тэр хүнийг шийтгэх ёстой гэдэг бол коммунизмийн үеийн тэнэг үзэл байна шүү. Залхуурахгүй сайн ажиллаж чаддаг хүн шийтгүүлж илүү дарамтанд орох учиргүй шүү малнуудаа!!!
10 | 0 Хариулах
Irgen [203.91.115.55] 2025/2/6
5 гэлтгүй 2оос дээш бол авмаар байна!
1 | 4 Хариулах
Зочин [98.247.142.118] 2025/2/6
Хуц. Нэгийг нь би турээслэж иддэг юм. Чи цалин огох юм уу
2 | 0 Хариулах
123 [202.55.191.130] 2025/2/7
chamshig bugd yduu baih ysoti yu ?
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.213] 2025/2/8
Av l daa . Sayar tureesledeg baisan bol saya neg zuu l bolno doo . Tureeseer yawdag huuhdvvded chini l hetsuu baih daa .
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/6
Орлого мөн учир авах нь зөв. 1 сая төгрөгийн орлогоос татвар авахгүй байх буруу !
0 | 1 Хариулах
Иргэн. [103.212.116.32] 2025/2/6
Маш зөв сайхан санаа бна.
1 | 1 Хариулах
ИРГЭН [103.212.162.186] 2025/2/6
Зөв. Ер нь 5-с дээш орон сууцтай байхыг хуулиараа хориглох ёстой. Авилгачин дарга нар 80 байртай байсан гээ биздээ. Иймэрхүү паразит авилгалчид нийгмээр дүүрэн байна. Энэ бүх завхралыг хуулиа чангатгаж байж л хянаж хязгаарлана. Барилга бариад байдаг авилгалчид нь аваад дамлаж түрээслээд л татваргүйгээр иргэдийг дураараа шулдаг новшийн үзэгдэл газар авлаа. Байр, газар эзэмших эрхийн тоог хязгаарлах хэрэгтэй.
4 | 3 Хариулах
Зочин [103.212.118.175] 2025/2/7
Илүү гарсныг нь хураагаад ядуучуудад тарааж өгөх үү?? М.Булгаковын "Нохойн зүрх" кинонд гардаг галзуу пролетари Швондер шиг Профессорын 8 өрөө байрыг цомхьгоно гэж дайрдаг шиг л юм болох нь ээ?!!
3 | 0 Хариулах
Сэтгэгдэл... Сэ [151.225.24.173] 2025/2/6
ingez tatvar avAHNI MASH ZOV
0 | 1 Хариулах
Irgen [202.55.188.103] 2025/2/6
Odo uls turd bga tomchudiin olon bair undur unetei hausnas tatwar awch bmar yuma bas olon ord litsenj ezemshigch naraas tatwar awch bh heregtei tur tamine
0 | 0 Хариулах
Уншигч [103.57.93.166] 2025/2/6
4, 5 с дээш татвар авах нь зөв шүү
1 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.39] 2025/2/7
Зөв 1 айл 4 хүүхэд тэй гэж тооцоолоод
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/2/6
ireh namraas tegvel tureesiin bair ch une gej taliij uguh yum baina daa huurhii zaluu humuus l hetsuu baidald orno tatvar avlaa geed darga nar l bayajinuu gehees jiriin irgend hor hunuultei l shiidver
1 | 0 Хариулах
Зочид [202.126.88.128] 2025/2/6
2-оос дээш ОС-тай бол татвар аваач юун 5 дээш вэ? Өчнөөн залуус түрээсээр амьдарч бна. ОС Түрээслэгчдийг татварын хөнгөлөлтөд хамруулбал зохимоор.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.16] 2025/2/6
2 ба түүнээс дээш байртай бол татвар авах буюу нэг байрыг иргэнд болзол харгалзахгүй олгох хэрэгтэй
2 | 1 Хариулах
Зочид [66.181.161.105] 2025/2/6
ЗГ, дарга нар иймэрхүү яриа байнга яриад байдаг ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ТЭРИЙН ТОТЬ ШИГ ДАВТАЖ ЯРИЛАА ГЭЭД ЗӨВ БОЛЧОХГҮЙ
1 | 0 Хариулах
Зочид [66.181.161.105] 2025/2/6
Бүх юмны татвар нэмэгдэж байгаа. Автобус 1000 болсон, үйлдвэрчний эвлэл ЮУ ХЭЛЭВ амандаа ус балгасан юм шиг таг чимээгүй. ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ ТАТВАР НЭМЭХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА. Тэр чиглээд байгаа хэт их Мөнгөтэй баян хүмүүс чинь 2-3 орон сууц түрээслээд сууж байхгүй шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.235] 2025/2/6
Татвар авдаггүй юм уу.🤔
0 | 0 Хариулах
МАШ ЗӨВ [192.82.65.180] 2025/2/6
2 ба 2-оос дээш ҮХХөрөнгө болон орон сууцтай, байртай хүнээс эхлэж түрээсээс нь ХХОАТ, үл хөдлөх хөрөнгийн татвар авах. /гэхдээ гараш болон газрыг хэрэггүй байх/ олон хүмүүс дараа нь үнэ хүргэж зарах гэж зүгээр хадгалдаг тул.
3 | 0 Хариулах
Зочид [66.181.161.105] 2025/2/6
МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ЛОББИ ЯДУУ, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ДҮРЭЭР Ч ИЛЭРЧ ГАРЧ ИРЖ БОЛНО. ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ ЭНЭ ЯРИА ДОТОР "Тухайн аж ахуйн нэгж байгууллага ажилтныхаа хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд нэг хувийн татварын хөнгөлөлтөд хамруулахгүй гэж байна. Хамгийн түрүүнд аж ахуйн нэгж байгууллага ажилтныхаа хүүхдэд гадаад дотоодод сурахад дэмжлэг үзүүлбэл нэг хувийн татварын хөнгөлөлтөд хамруулах санал гаргана" АЖИЛЧДЫНХАА ХҮҮХДҮҮДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ ДЭМЖЛЭГ ИХДЭЭ СУПЕР ДЭМЖЛЭГ 200-300сая БОЛНО. ХАРИН ДУНДАЖ, ТОМ БАЙГУУЛЛАГА 1% ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ хэд хэдэн тэрбум ₮ ЯРИГДАНА. энэ бол хэтэрхий хэтэрхий гэхэд хэтэрхий том луйвар бас ашигтай. Гадаадад сургах гэх үгийн сайн хар,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.162] 2025/2/6
Түрээсийн орлогоос татвар төлөх ёстой
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.39] 2025/2/7
Авдаг.ХХОАТ гээд авчихдаг
0 | 0 Хариулах
Зочид [66.181.161.105] 2025/2/6
ЭНЭ ОДОО ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ҮҮ! ХЭТ ДАВРАГЧ ҮЗЭЛТНҮҮД ҮҮ?
2 | 1 Хариулах
Санчир [202.55.188.92] 2025/2/6
МАШ ЗӨВ! ЕРДӨӨ Л ЭНИЙГЭЭ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛ .ЯАРАЛТАЙ ЗӨВ БНА
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.27] 2025/2/6
Гадаадад байгаа хүүхдүүддээ орон сууц авч өгөад түрээслэхэд амар гээд 3 байр 2 хашаатай настан татвар төлөхөө болимоор юм.Баячуудаасаа татвараа сайн ав
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.11] 2025/2/6
Юун 5-аас дээш вэ. Хоёр дахиас нь эхлээд авах хэрэгтэй бус уу. Орон байрны түрээс ямарч НӨАТ-гүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Зарим дарга нар 100-аас дээш сууцтай болсон сураг дуулдсан. Зарууд хараад л хэн хэн ямар үнэтэй түрээслэдэг нь тодорхой.
5 | 1 Хариулах
Зочин [202.72.245.121] 2025/2/6
Эрдэнэбат аа чи юу хийж сууна вэ? Явж ажлаа хий, ерөнхийлөгчийнхөө ажлыг өг, өгсөн гээд цалингаа аваад яваа шүү. Намын жагсаалтаар орчоод, ямар ч судалгаагүй худлаа яриад явах юм.
1 | 1 Хариулах
Зочин [87.92.165.107] 2025/2/6
НУУЖ ЧАДАХГҮЙ ТАТВАРАА ТӨЛӨӨЛ ЯВЖ БГАА ШД. ЧАДАХ ЧИНЭЭГЭЭ НУУНА ШД. ХУЛГАЙЧ НАРТ МӨНГӨӨ ХУВААЛЦМААРГҮЙ Б. УЛС НИЙГЭМДЭЭ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛДАГ БОЛ УРАЛДААЛ ТАТВАРАА ТӨЛМӨӨР Б ШД. ЖИЛ ИРЭХ ТУСАМ ЯАЖ ТАТВАРААС ЗУГТАХ УУ ГЭЖ БОДДОГ БОЛЧЛОО... ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ЗАРЦУУЛСАН ДЭЭР. ТӨРД ГАРСАН ХУЛГАЙЧ НАРЫГ ТЭЖЭЭХ ГЭЖ ТАТВАР ТӨЛНӨ ГЭЖ БОДОЖ Б УУ?!
3 | 0 Хариулах
ҮЭБайр, газар, хөрөнгө [202.126.90.11] 2025/2/6
Энэ хулгхйчууд МҮЭ -н байр, бусад хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаархи тайлангаа тавиач
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.195] 2025/2/6
Зөв! Тансаглалын татвараа аваа
1 | 0 Хариулах
1 [202.131.230.70] 2025/2/6
ТА НАР ТАР. ҮЭ ХОРОО ГЭЖ ХЭРЭГГҮЙ ХОГ. ШАНТААЖААР АЖИЛЛАНА. ОДОО ЗАСАГ НЬ ТА НАРЫН КАРМАНД ЮМ ХИЙСЭН УЧИР ИРГЭДРҮҮ ДАЙРЧ БАЙНА УУ
3 | 0 Хариулах
Ардад [122.201.31.185] 2025/2/6
Түрээсэлсэн байрнаас татвар авч болно..харин түрээсэлсэн хүн түрээсийн мөнгөн дээрээ татвары чинь нэмж л төлж түрээслэнэ.баян эзэн яах ч үгүй..тэр түрээслэн суугч л хармаа нь улам хоосорч тзрээс+хоол+яаж болгох.амьдрах=тэгштгэл бодох байх даа
2 | 1 Хариулах
WTF [202.126.88.93] 2025/2/6
баячуудаас татвар авсугай
2 | 0 Хариулах
1 [202.131.230.70] 2025/2/6
ТАТВАР ТАТВАР ТАТВАР ЭНЭ УЛСААС ЗАЙЛМААР БАЙНА ШҮҮ. ОРЛОГО НЭМЭХ ЭРХ ҮҮСВЭРГҮЙ БАЙЖ
1 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2025/2/6
татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар татвар
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.195] 2025/2/6
Юу яриад байгаа баагий вэ ! Татварын алба хийх ёстой ажлаа нийгээд татвар ногдуулаад явж байгаа!!!!
5 | 0 Хариулах
Bat [202.55.188.106] 2025/2/6
Түрээснээс ямар ч татвар авдаггүй нь буруу л даа. Өөрийнхөө хувийн дансаар түрээсээ авчихаж байгаа чинь ямар ч татваргүй
0 | 1 Хариулах
Иргэн [202.126.89.39] 2025/2/7
Авдаг ХХОАТ гээд авдаг.
0 | 0 Хариулах
Иргэн [202.131.227.82] 2025/2/6
Хуулийн дагуу 3 дээш бол авах нь зөв шүү. 10, 20 байр түрээслэдэг хүн ч байдаг шүү
2 | 1 Хариулах
Зочин [162.19.249.248] 2025/2/6
2ООС ДЭЭШ ОРОН СУУЦТАЙ БОЛ ТАТВАР АВ ЖИЛИЙН ОРЛОГО НЬ 30,000 ДОЛЛАРААС ДООШ БОЛ ТАТВАР НӨТ ХЭРЭГГҮЙ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.179] 2025/2/6
Ард иргэдийнхээ эсрэг дандаа дайсагнасан бодлого хэрэгжүүлэх санал гаргах юмаа. Дарга нараа наад төрийн албаны ийм санал санаачлага гаргаад байгаа ажилтнуудыг солиоч, дээрээс нь та нарыг хорлох бодлого хийгээд байгаа юм биш үү
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.13] 2025/2/6
Yaaj ajliin bair gargahaa bodoh uostoi baital ard tumnee l shulahaa bodoh yumdaa. Ter humuus chin ezemshigchiig ni l uurchluud l boloo bizdee?!?!
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.117] 2025/2/6
Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонс хамаагаагүй онол системээ яаж ажилладагийн мэдэхгүй байж хамаагүй юм ярих юм ер нь элдэв хөнгөлөлт чөлөөлт дан буруу тийшээ хэн нэгэн завших завхаруулах талдаа үйлчилдэг татвараас чөлөөлөөд байх юм бол энэ олон албан хаагчид багш эмч гээд цалинг яахав? Харин төвлөрсөн татварыг ариг гамтай зөв зарцуулах хулгай хийхгүй үргүй зардал гаргахгүй байх тал дээр санал нэг байна
1 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2025/2/6
одоо бидний төлж байгаа татвар хангалттай их, хангалттай өндөр шүү үхэрнүүдээ. татвар нэмбэл үл хөдлөх, түрээсийн үнэ улам л өснө
11 | 0 Хариулах
Зочин [220.244.184.150] 2025/2/6
татвар аваад эхлэхээр үнэ нэмээд байна байх даа
5 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2025/2/6
1айл, өрх 1 нийтийн орон сууц, 1 амины орон сууц татваргүй өмчилж болно. 2 дахид нь 10%, 3 дахид нь 20%, 40 дэхэд нь 30% ... гээд татварыг нь шатлан нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгж байж иргэдийг орон сууцжуулна. Тэгж байж гэр хороолол устана.
1 | 7 Хариулах
Зочин [66.181.160.61] 2025/2/6
татвар авах нь чухал биш татварыг хэрхэн зөв зарцуулж байгаа эсэх нь чухал, ер нь монголд татвар багадаагүй байх, түрээсийн татвар нэмэгдвэл түрээслэгч ААН иргэдэд л ачаа нэмэгдэж тэр хэрээр дампууралууд нэмэгдэх байх. монголд бүх л зүйл дээр татвар авч байгаа татварын ачаалал тийм бага биш оронд тооцогдоно гэтэл орлогын хэмжээ нь дэндүү өчүүхэн. монголд энэ олон шаталсан татварын тогтолцоо ямарч хэрэггүй шүүдээ үндсэндээ хэрэглэгч улс байж ийм татварууд тавьж байгаа зөвхөн эцсийн хэрэглэгчид л хамгийн хүнд буюу нийгмийн хөдөлмөрлөдөг хэсэгт хүнд тусаж байгаа зүйл.
17 | 0 Хариулах
Зочин [103.57.93.188] 2025/2/6
3-4 bair oron gereeree 6% iin lizingeer abchihsan ger bvl bhii uuruu 2 ehner 1 geed yamar shalguur shaardlagaar uguud bnaa bvgd tvrees olon ail bn busdiinhaa blomjiig hulgailsan gj oilgj blohoor sudalgaag ni gargaad tvreesiin orlogoos undur tatbar abdag bloh 6% tiim hvmvvst dahij ugmuurgui bltai
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/6
Ер нь бүх иргэдээс Үл Хөдлөх хөрөнгийн татвар авах ёстой. Ингэж байж Үл хөдлөх хөрөнгийн зах зээл зөв голдироороо хөгжинө. Жишээ нь 50 метрээс бага талбайтай бол жилдээ 100к төлнө дээш бол 50-100 метр талбайд метр тутамдаа 10к төлөх, 100 метрээс дээш бол метр тутамдаа 20к төлөх гм байдлаар зохицуулж болно. 50 метр байртай хүн жилдээ 100к төгрөг, 100 метртэй хүн жилдээ 1 сая, 150 метртэй хүн жилдээ 3 сая төлөхөөр. Дэлхийн аль ч улсад ингэж явдаг
2 | 13 Хариулах
1 [202.131.230.70] 2025/2/6
За битгий тэнэгт. Дэлхий ямар байна ерөөсөө падлийгүй. Өөрсдийн уламжлал, өөрсдийн амьдралын хэв маяг, эдийн засагаа хараад зохицуулалт хийдэг юм. Улсынхаа 90-с дээш хувийн хамгамжийг ипортоор авч, экспортлодог ганц уул уурхайн салбартай байж битгий дэлхий гэж шаа
1 | 0 Хариулах
Зочин [172.59.188.140] 2025/2/6
2 oos deesh bol ugaasaa biznes shvv de tatwar awah ni zuw
2 | 2 Хариулах
tatvar [202.21.109.21] 2025/2/6
mulhuj2 heden yum tsugluulna. ta nar er ni tatvariin munguu ur ashigtai zartsuuldag bolchood ingej onholdooch. socialism ruu tataad bdag ni yag yamar uchirtai be? er ni chamaas hulgailaad bair tsugluulchaa yu? 20 jili zeel tulj bj avsan muu nohoi
4 | 0 Хариулах
Зочин [103.212.118.175] 2025/2/6
ҮЭ гэж орчин цагт үеэ өнгөрөөсөн, люмпэн пролетарийн нэрийг барьж, улс төр хийдэг, үйлдвэржилтийн хөгжлийг саатуулагч, хэдхэн удирдагч нар нь "ажилчин ангийн" нэрээр хуримтлагдсaн өмч хөрөнгийг идэж сурсан бэртэгчингүүд байдаг!!!
4 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2025/2/6
sots ueii setgexuu ni oorchlogdoxgui garuud shuu. bux xun ijil xemjeend amdrax bolomjgui ee. ardchilsan niigem xen xodolmorlson ni yumtai baina aa.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.33] 2025/2/6
Битгий нүглийн нүдийг гурилаар хуураад бай. Шууд нэгээс илүү бүх орон сууцанд татвар тогтоо. Хүний нэг биеийг 2-5-10-20 таслаад амьдруулах юмуу. Хулгайчуудаа.
2 | 5 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/2/6
er n bol zuv 5 deesh oron suuts zemshdeg hun tulburiin chadamjtai baih n oilgomjtoi
1 | 1 Хариулах
Зочин [122.201.31.95] 2025/2/6
popchin garshv
5 | 1 Хариулах
Зочин [66.181.166.210] 2025/2/6
Яаж хүмүүсээс татвар нэмж авах тухай л бодоод байх юм. Төлсөн татварыг зөв л зарцуулдаг байхаа боддог баймаар бн. Түрээсээс татвар авдаг болчихвол Түрээсийн үнэ л нэмэгдэнэ шд. Түрээслэгч л тэрийг нь нэмж төлдөг болно. Нээх худлаа залуусын амьдралыг бодсон юм та нарт байхгүй.
23 | 0 Хариулах