Уншиж байна ...

Өнөөдөр төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

М.Батчимэг, ikon.mn
12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойрын өдрүүдэд салхи шуурга ихтэй, хүйтний эрч нэмж чангарах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй иймд шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг албаныхан зөвлөөд байгаа билээ. 

Өнөөдөр нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах юм байна. 

Өчигдөр хөдөө орон нутгийн замд машин цасанд суусан хоёр дуудлага бүртгэгджээ. 

Хэнтий аймаг, Баян-Адарга сум Адарга багийн "Батын булаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.05-ны өдрийн 12:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Аврах салбарын алба хаагчдыг очиход тус сумын Сайхан багийн “Бор-Өндөрийн-Энгэр” гэдэг газраас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан иргэн У-ийн  “RX-450h” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.  
Төв аймаг, Сэргэлэн сум Хөшиг багийн “Хогийн хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 6 км-т, сумын төвөөс зүүн зүгт 6 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 03:50 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын салбарын алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Сэргэлэн сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн  “Приус 20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.