Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

25 байршилд үерийн даланг цэвэрлэж, 29 тонн хогийг төвлөрсөн цэг рүү зөөж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлд Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээ хийгдэж байна. 

Тодруулбал Геодези, усны барилга, байгууламжийн газар 2021 онд Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн 25 байршилд 28,616 тонн лаг хагшаас цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэхээр төлөвлөн, график, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна.

Уг ажлын хүрээнд Баянгол дүүргийн 9 болон 21 дүгээр хороонд байршилтай 3, 4 дүгээр хорооллын үерийн хамгаалалтын далан, сувгийн лаг хагшаас цэвэрлэж байгаа юм хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Үгийн тайлбар

Хагшаас - Усны үерээр хуралдаж тогтсон өвс ургамлын хаягдал