Дархлаажуулалтын суурин болон явуулын цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг цахимаар харах боломжтой болжээ.
Улаанбаатар хотод өнөөдөр 110 цэгт 294 багийн 2,658 эмч, ажилчид 75,851 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын суурин болон явуулын цэгүүдийн байршлыг ЭНД дарж харна уу.
AstraZeneca, Vero Cell вакцинд хамрагдах иргэд харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай холбогдож хэзээ, хаана вакцинд хамрагдах мэдээлэл авах бөгөөд товлосон хугацаанд вакциндаа хамрагдаж байгаа юм.
Гадаадын иргэд түр оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспорттойгоо очиж хамрагдах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!