Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ хийж байна. Тус компаниас зам засварын ажлын талаар танилцууллаа.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд гурван бригад Хувьсгалчдын гудамжны замд 3,700 метр урт, Энхтайваны өргөн чөлөө Таван шараас Саппоро чиглэлд 4,570 метр урт, Бага тойруу ШУТИС-ийн уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замд 4,127 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварлажээ.

Мөн авто замын нүхэн эвдрэл засварлах ажлын хүрээнд нэг бригад Энхтайваны өргөн чөлөө 25-р эмийн сангийн уулзварын баруун талд гурван байршилд нийт 103.49 ам метр талбайд суурийн тэгшилгээ хийсэн байна.

Мөн Гачууртын эцсийн баруун талын 18 метр урт гүүрний засварын ажлын хүрээнд төмөр бетон гүүрний 35 метр урт дам нурууг sikawrap-аар нааж хүчитгэж, Гачууртын эцсийн 30 метр урт гүүрний 197 ам метр далангийн хажуу бэхэлгээ хийж, 30 метр урт туузан хайс суурилуулах ажил, гүүрний захын тулгуурын доод хэсэгт бетон авах ажлуудыг гүйцэтгэжээ.

Авто замын тэмдэг, засвар, арчлалтын ажлын хүрээнд зургаан бригад нийт хоёр байршилд 48 тэмдэг засварлаж,  хоёр байршилд 147 тэмдгийн шон будаж, мөн Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан 25 тэмдэг шинээр үйлдвэрлэсэн байна.