Таны авч буй цалин 2020 онд хэрхэн өөрчлөгдсөнийг, мөн тантай ижил төрлийн цалин авдаг хэчнээн ажиллагчид байгааг Үндэсний статистикийн хорооны цахим хуудсаас харах боломжтой болжээ.
Тус статистик мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны дөрөвдүгээр улирлын тайланд үндэслэн гаргасан байна.
ЭНД дарж цалингийнхаа хэмжээг оруулан харна уу.
Цалингийн хэмжээг оруулсан тохиолдолд доорх байдлаар харагдана.
УИХ-аас НД-ийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл 26% болсон билээ.
Харин НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж буй байгууллагуудын хувьд:
Түүнчлэн та ЭНД дарж үндсэн цалингаа оруулан өнгөрсөн, одоо болон ирэх долоодугаар сараас авч эхлэх цалингийн хэмжээнүүдийг харьцуулан харах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!