Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагт тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр оролцож, вакцинжуулалтын нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Засгийн газрын тэргүүний байр суурь гэдэг ямар нэгэн хувь хүний мэдэгдэл биш. Манайх тэндээс тэдэн сая тун вакцин орж ирнэ гэдгийг баталгаажуулсны дараа хариуцлагатай мэдэгдэл хийх хэрэгтэй. Тухайн мэдэгдлийг дэлхий даяар харж байгаа.
Зарим улс манай улсыг вакцины илүүдэлтэй юм байна гээд өөр тийш нь вакцинаа өгсөн гэсэн мэдээлэл байна. Эргээд иргэдийнхээ хоёр дахь тунг хийлгэж чадахгүй нөхцөл байдал үүсэж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!