Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй 53 хүн

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн тухай хуулийн өөрчлөлт хэрэгжилж эхэлснээр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах шаардлага бий болсон. 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос эдгээр гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулан, нэр дэвшигчдийг бүртгэснээр, тэдний талаарх санал, мэдээллийг цахимаар авч эхлээд байна. Өөрөөр хэлбэл, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшсэн хүмүүсийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй явуулах эхний алхам болох нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл, санал, асуултыг 14 хоногийн хугацаанд Galsanbatb@parliament.mn цахим хаягаар болон Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 327 тоот гэсэн хаягаар хүлээн авч буй. 

Нэр дэвшигчдийн талаар санал, асуулт авах тухай мэдээлэл parliament.mn сайтад дөрөвдүгээр сарын 9-нд нийтлэгдсэн бөгөөд үүнээс хойш 14 хоногийн хугацаанд мэдээлэл авах юм.  

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй үүний тав нь шүүгч бус, Шүүхийн сахилгын хороог есөн гишүүнтэйгээс мөн тав нь шүүгч бус байхаар хуульчилсан.

Ингэхдээ шүүгч бус гишүүдэд хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна гэдэг шалгуур тавьжээ. 

Ингээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29, Сахилгын хорооны шүүгч бус гишүүний орон тоонд 24 хүн нэрээ дэвшүүлсэн байна. 

Шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн эзэмшсэн боловсрол, ажилласан байдал болон нэр дэвшсэн үндэслэл, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй нэрэн дээр нь дарж танилцана уу. 

ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид:

 

/Нэр дэвшигчдийн нэр дээр дарж дэлгэрэнгүй танилцах боломжтой/

Ц.Арилдийпүрэв

Боловсрол:

  1. АНУ-ын Сэйнт Томасын Их сургууль, Удирдлагын Ухааны Сургууль 2007-2012 Докторын зэрэг
  2. 2. АНУ-ын Сэйнт Томасын Их сургууль, Хууль Зүйн Сургууль 2005-2006 Магистрын зэрэг
  3. МУИС-н Хууль зүйн дээд сургууль 2003-2005 Магистр зэрэг
  4. МУИС-н Хууль Зүйн дээд сургууль 1998-2003 Бакалавр зэрэг

Н.Баасанжав

Боловсрол: 

  • ХБНГУ-ын Бавари мужын Мюнхэн хотод байрлах Людвиг Максимлианы Их сургуулийн Хууль зүйн магистрын сургалтыг 1999-2002 онд суралцан “хангалтай” үнэлгээтэй төгссөн. ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба Deutsche Akademische Amt-DAAD)-ын тэтгэлэгтэйгээр Профессор, доктор Брунно Симмa-Brunno Simma удирдлагад “Дэлхийн Худалдааны Байгууллагаар маргаан шийдвэрлэх механизм” сэдвээр Магистрын ажлыг бичиж, Хууль зүйн магистрын (LL.M) зэргийг хамгаалсан
  • МУИС-ийн ХЗДС-ийг 1993-1997 онд суралцан, онц дүнтэй төгссөн.

Т.Батболд

Боловсрол: 

  • Удирдлагын академид 2000-2002 оны хооронд суралцаж, Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэшил, менежер цол олгосон 
  • НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг 1981-1985 оны хооронд суралцаж, Хууль зүйн мэргэжлээр төгссөн

Б.Баян-Очир

Боловсрол: 

  • 2016 онд МУИС-н Хууль зүйн сургууль Магистр 3 жил.
  • 2010 онд Удирдлагын Академи Төрийн удирдлагын менежерийн диплом 2 жил.
  • 2001 онд Түшээ ХЭЗДСургууль Эрх зүйч-Эдийн засагч 4 жил.

Ж.Болдбаатар

Боловсрол: 

  • Батлах хамгаалахын их сургуулийн докторантур 1999-2001 он, 2003 онд хууль зүйн доктор (Ph.D), 2013 онд хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D)
  • НҮБ-ын Ази, Алс дорнодын институт 1990-1993 он, 1993 онд хууль зүйн магистр
  • ЗХУ-ын ДЯЯ-ны Мөрдөнгийн дээд сургууль 1978-1983 он, хууль зүйн бакалавр

Б.Даваажав

Боловсрол: 

  • Монгол Улсын Цагдаагийн Академийн магистрантур /2008-2010/ Хууль зүйн магистр 
  • Монгол Улсын Цагдаагийн Академи /2004-2008/ Эрх зүйч, бакалавр 

Б.Жамъяндагва

 Боловсрол: 

  • Удирдлагын академи 2012-2014 Төрийн удирдлага
  • Цагдаагийн академи 2004-2006 магистр
  • Цагдаагийн академи 1998-2002

Ч.Жаргалбаатар

Боловсрол: 

  • “Их Засаг” их сургуульд 1998 онд элсэн орж 2002 онд төгссөн. Эрх зүйч мэргэжил эзэмшсэн. 
  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн магистрын сургалтад 2012 онд элсэн орсон, 2016 оны 01 дүгээр сарын сард “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн, адил төстэй гэмт хэргээс ялган зүйлчлэх асуудал” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

 Д.Зүмбэрэллхам

Боловсрол: 

  • 2006-2001 онд МУИС-ийн докторантур
  • Хууль зүйн ухааны доктор -2001 онд
  • 1979-1984 онд ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургууль
  • Эрх зүйч бакалавр- 1984 онд

 Ц.Мөнхбат

Боловсрол: 

  • 2020 онд. МУИС-ийг түшиглэсэн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • 2003 онд. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантурт элсэн суралцаж төгссөн.
  • 1987-1992 онд. ЗХУ-ын /хуучнаар/ Краснодар хотын УИС-ийн хуулийн факультет төгссөн.
  • 1990-1992 онд. ЗХУ-ын /хуучнаар/ Краснодар хотын УИС-ийн хэлний факультетийн орос хэлний заах арга зүйчийн анги төгссөн.
  • 1990-1992 онд. ЗХУ-ын /хуучнаар/ Краснодар хотын Улс төрийн оройн дээд сургуулийн олон нийтийн сэтгүүлчийн анги төгссөн.

Б.Мөнхдорж 

Боловсрол: 

  • Хууль сахиулахын их сургуульд 2013-2018 онд докторантурт суралцаж,2018 онд хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургуульд 2011-2012 онд магистрантурт суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
  • Цагдаагийн академид 2007-2010 онд суралцаж, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • МУБИС-ийн Математик, статистикийн сургуульд 2005-2006 онд магистрантурт суралцаж, математикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
  • МУБИС-ийн Математик, статистикийн сургуульд 2001-2005 онд суралцаж, математик-статистикч мэргэжлээр төгссөн.

Б.Мөнхдөл 

Боловсрол: 

  • 1997-2001 он ТЕГ-н дээд сургууль /эрх зүйч/
  • 2010-2012 он Хүмүүнлэгийн Ухааны их сургууль /бизнесийн ухааны магистр/
  • 2013-2016 он Удирдлагын Академи /төрийн удирдлагын магистр/
  • 2015-2017 он Билиг хууль зүйн их сургууль / хууль зүйн ухааны магистр/
  • 2017- Монголын үндэсний их сургууль /хууль зүйн ухааны докторант/

Н.Мөнгөнцэцэг 

Боловсрол: 

  • МУИС, ОУХС 2007.06- 2009.06 магистр 
  • МУИС, ХЗС 1999.09- 2002.01 эрх зүйч, бакалавр 
  • Хүмүүнлэгийн ухааны их сургууль 1993.09- 1997.06 франц, орос хэлний орчуулагч, бакалавр 

Э.Мягмардорж   

Боловсрол: 

  • 2012 оны Удирдлагын академи, төрийн удирдлагын магистр
  • 2007 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер
  • 2000 онд МУИС, хууль зүйн шинжлэх ухааны магистр
  • 1987 онд МУИС Хуульч
  • 1982 онд Дархан хотын 10 жилийн 3 дугаар дунд сургууль

Г.Наранбаатар  

Боловсрол: 

  • 2018 онд Их Засаг ОУИС, Буриадын их сургуулийн хамтарсан зөвлөлд Хууль зүйн ухааны доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалсан
  • 2003-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Удирдлагын академи”-ийн Төрийн удирдлагын менежер
  • 2000-2002 онд “Батлан Хамгаалахын Их сургууль” Хууль зүйн ухааны магистр
  • 1995-1999 онд Их Засаг хууль зүйн дээд сургууль Эрх зүйч бакалавр

Ж.Наранпүрэв   

Боловсрол: 

  • 2002-2005 оны хичээлийн жилд МУИС-ийн магистрын сургалтад Хууль зүйн салбараар суралцаж, “Монгол Улс дахь хууль тогтоох эрх мэдлийн онол, практикийн зарим асуудал” сэдвээр магистрын дипломын ажил бичиж, хамгаалан “Хууль зүйн магистр” зэрэгтэй
  • 1998-2002 онд “Шихихутуг” ХЗДС-д суралцаж, “Хууль зүйн ухааны бакалавр” зэрэгтэйгээр тус тус төгссөн 

Р.Онончимэг

Боловсрол: 

  • 2018 оноос МИУС-ХЗС-ын докторантурт элсэн суралцаж байна.
  • 2009-2011, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Англи хэлний орчуулагч, хүмүүнлэгийн ухааны бакалавр
  • 2005-2007, Удирдлагийн академи, Бизнесийн удирдлагын менежер, 
  • 2001-2003, Монгол улсын их сургууль, Хууль зүйн сургууль, хууль зүйн магистрын зэрэг
  • 1996-2000, Монгол улсын их сургууль, Хууль зүйн сургууль, эрх зүйч, хууль зүйн ухааны бакалаврын зэрэг

Н.Отгончимэг

Боловсрол: 

  • 2012 King’s College London (Кингс Коллеж Лондон), хууль зүйн магистр /LLM/
  • 2001 Екатеринбург, ОХУ, Уралын Их Сургууль, хүний эрхийн курс
  • 1999 МУИС-ийн магистрантур, магистр /МА/
  • 1998 МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч /бакалавр/

Б.Өлзийсайхан  

Боловсрол: 

  • 2003 онд Их засаг их сургуульд Эрх зүйн бакалавр
  • 2005 онд Их засаг их сургуульд  Хууль зүйн магистр
  • 2018 онд Дотоод хэргийн их сургууль (тухайн үед Хууль сахиулахын их сургууль)-д "Шүүх эрх мэдлийн хэрэгжүүлэхэд шүүхийн захиргааны гүйцэтгэх үүрэг:эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт" сэдвээр Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан

Б.Пүрэвдагва

Боловсрол: 

  • 2020 оноос Монгол Улсын Боловсролын Их Сургуульд докторантур,
  • 2006-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, Удирдахуйн ухааны магистрын зэрэг. 2008.05.28.
  • 1996-2000 онд Түшээ Хууль, эдийн засгийн дээд сургууль Хуульч- Эдийн засагч бакалаврын зэрэг.2000.06.16.

Т.Саруул

Боловсрол: 

  • 2011- 2013 M.A (Улс төр)- Оснабрюкийн Их Сургууль, ХБНГУ
  • 2010- 2012 LL.M (Хууль) Оснабрюкийн Их Сургууль, ХБНГУ
  • 2001- 2006 LL.B (Олон улсын эрх зүйч) МУИС, Хууль Зүйн Сургууль
  • 1992- 1996 B.A (Англи-Орос хэлний орчуулагч) Боловсрoлын Их Сургууль

Ц.Түвшинзаяа  

Боловсрол: 

  • Удирдлагын академи Төрийн алба удирдлагын сургууль Төрийн захиргааны менежмент 2017-2018.06.07
  • МУИС, Хууль зүйн сургууль Хууль зүйн Магистр 2005-2006.06.22
  • МУИС, Хууль зүйн сургууль Эрх зүйч, Бакалавр 2000-2003.12.30
  • МУИС, Олон Улсын Харилцааны Дээд сургууль Хятад хэлний багш-орчуулагч, Бакалавр 1994-1998.06.12

Б.Улаанбаатар 

Боловсрол: 

  • МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн докторантурт 2000-2018 онд суралцан, докторын ажил хамгаалуулах зөвлөлийн шийдвэрээр 2018 оны 01 сарын 17-ны өдөр “Гэрээслэлээр өв залгамжлалын эрх зүйн шинэчлэлтийн тулгуур асуудал” сэдвээр хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 
  • МУИС-ийн магистрантурын сургалтын хөтөлбөрийг 1996-1997 онд дүүргэж, “Хуулийн этгээдийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны магистрын зэргийг 1997 оны 06 сарын 10-ны өдөр хамгаалсан. 
  • МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд 1991-1995 онд суралцан, 1995 оны 06 сарын 17-ний өдөр эрх зүйч мэргэжлээр, хуульч цолтой, бакалавр зэрэгтэйгээр төгссөн. 

О.Цэндсүрэн      

Боловсрол: 

  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль,1.5 жил, магистр, 1998-1999
  • Улаанбаатар Хууль зүйн дээд сургууль, 2.5 жил, Бакалавр, 1996-1999
  • ОХУ, Свердловск хот, Уул уурхайн Дээд Сургууль, 5 жил, Бакалавр, 1984-1989

Н.Чулуунжав   

Боловсрол: 

  • 1991-1995 онд Цагдаагийн дээд сургууль
  • 1977-1980 онд Шүүх яамны харьяа Хууль цаазны дунд сургууль

С.Энхбаяр

Боловсрол: 

  • Удирдлагын академи, Удирдахуйн ухааны сургууль, Төрийн захиргааны менежментын магистер. 2018.12-2020.05 сар.
  • Украйн Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын эрх зүйч. 1995.09-2000.07 сар.

Д.Эрдэнэчимэг 

Боловсрол: 

  • 2017-2019 онд Отгонтэнгэр Их Сургуулийн эрх зүйн докторын хөтөлбөрөөр суралцаж, 2019 онд Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Барааны тэмдэг, зохиогчийн эрх хоорондын зөрчил, шийдвэрлэх арга зам” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
  • 2016-2017 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон Италийн Турины Их Сургуулийн хамтран хэрэгжүүлдэг сургалтад хамрагдаж “Using intellectual property as collateral” буюу “Оюуны өмч барьцааны зүйл болох нь” сэдвээр Оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн магистр (LL.M) зэрэг хамгаалсан.
  • 2012-2013 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх хуулийн сургуульд /UC Berkley law/ зочин, судлаач
  • 2007-2010 онд Япон Улсын Нагояагийн Их Сургуульд суралцаж, “Risk factors of the Mongolian land registration system” буюу “Монголын газрын эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдвээр хууль зүйн ухааны магистр (LL.M) зэрэг хамгаалсан.
  • 1998-1999 онд МУИС-ийн ХЗС-д суралцаж, “Шинжлэх ухаан, утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
  • 1994-1998 онд Отгонтэнгэр Их Сургуульд суралцаж, олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Ж.Эрхэсхулан    

Боловсрол: 

  • 2013 он МУИС Хууль зүйн сургууль Доктор
  • 1997-1999- МУИС Хууль зүйн сургууль магистр
  • 1993-1997- МУИС Хууль зүйн сургууль бакалавр

С.Энхмэнд

Боловсрол: 

  • МУИС-ХЗДС, 1997 он, Бакалавр
  • МУИС-ХЗДС, 1999 он, Магистр


Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид: 

 

/Нэр дэвшигчдийн нэр дээр дарж дэлгэрэнгүй танилцах боломжтой/

Д.Ариунтуяа

Боловсрол: 

  • БНСУ-ын Кенхи Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2006-2009
  • МУИС Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1996-1999 бакалавр
  • ММИС монгол судлаач мэргэжлээр, бакалавр1992-1996

Т.Бакыт 

Боловсрол: 

  • 1978-1982 онд ЗХУ-ын ДЯЯ-ны Академи
  • 2001 онд МУИС-н магистрантур
  • 2020 онд УА-н Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт 

Т.Баатар             

Боловсрол: 

  • 2008-2010 онд Билиг дээд сургуулийн магистрантурт суралцаж Хуульзүйн магистрийн зэрэг хамгаалсан.
  • 2006-2008 онд Оросын Холбооны Улсын Дотоод явдлын яамны Удирдлагын академийн 1 дүгээр факультетад суралцаж Төр захиргааны удирдлагын менежер мэргэшил эзэмшсэн.
  • 1993-1997 онд ЦЕГ-ын харьяа Цагдаагийн дээд сургуульд суралцаж эрхзүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
  • 1993 онд Баатар хот Москвагийн нэрэмжит Улсын тэргүүний 33 дугаар дунд сургуулийг дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн.
  • 2012 оноос Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд Хууль зүйн докторантурт элсэн “Бага насны хүүхдийн хүчиндэх гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Хууль зүйн ухааны докторын зэрэг горилох судалгааны ажил хийж байна.

Ч.Бат-Эрдэнэ 

Боловсрол: 

  • Удирдлагын академи, Удирдахуйн ухааны сургууль Төрийн захиргааны менежментийн магитр зэрэг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төгссөн
  • Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль Олон улсын эрх зүйч Хууль зүйн ухааны бакалавр зэрэг 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төгссөн

Ч.Гүнждагва

Боловсрол: 

  • 2016 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг төгсөж, магистрын зэрэг хамгаалсан. 
  • 2004 онд Орхон Их Сургуулийн эрх зүйн ангийг төгсөж бакалаврын зэрэг хамгааалсан. 

Ц.Давхарбаяр     

Боловсрол: 

  • МУИС-ийн НУФ-ийн эрх зүйн ангийг төгсөж, эрх зүйч дээд боловсрол эзэмшсэн, 1993 онд элсэж, 1988 онд төгссөн /бакалаврийн зэрэг/.

Т.Ихтамир          

Боловсрол: 

  • Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн ухааны магистр (2018-2019)
  • Орхон их сургууль, Дээд, эрх зүйч, бакалавр (1997-2001)

Д.Миеэгомбо      

Боловсрол: 

  • 2001-2003 онд Монгол Улсын Их Сургуулийн магистрантурт суралцаж төгсгөсөн, хууль зүйн магистрын зэрэг.
  • 1997-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж төгсгөсөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн бакалаврын зэрэг.

Д.Мягмарцэрэн  

Боловсрол: 

  • ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербург хотын их сургуулийн адьюнктур 2003-2006 он. Хууль зүйн доктор (Ph.D)
  • Цагдаагийн академийн магистрантур 2000-2002 он. Хууль зүйн магистр.
  • Цагдаагийн дээд сургууль 1991-1995 он. Хууль зүйн дээд боловсрол.
  • 23 дугаар дунд сургууль 1980-1990 он. Бүрэн дунд боловсрол.

Д.Мөнхбат          

Боловсрол: 

  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа Билэг дээд сургууль Хууль зүйн ухааны магистр, 2012-2014 онд 
  • Улс Төрийн их сургууль Эдийн засагч, 1994-1996 онд 
  • Цагдаагийн дээд сургууль Эрх зүйч, 1993-1996 онд 

Н.Мөнхзул

Боловсрол: 

  • 2008-2010 он ХБНГУ, Потсдамын Их Сургуульд Хууль зүйн магистер. (Magister Legium, LL.M.)
  • 2005 - 2008 он Потсдамын Их Сургуулийн хуулийн ангид суралцсан.
  • 2004 - 2005 он Потсдамын Их Сургуульд “герман хэлний бэлтгэл курс”.
  • 2003 - 2004 он Берлин, “Hartnack” хэлний сургуульд герман хэлний курс.
  • 2001 - 2002 он Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын менежер.
  • 1994 - 1998 он МУИС-ХЗС, эрх зүйч, бакалавр.
  • 1984 - 1994 он Хөвсгөл аймаг Мөрөн 10-н жилийн 3-р дунд сургууль.

Л.Нямзундуй      

Боловсрол: 

  • ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, 1987-1992 он, /орос хэлний мэдлэгтэй, эрх зүйч мэргэжлээр төгссөн/
  • Нийгмийг Аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд сургууль, 1977-1980 он /Тусгай дунд боловсролтой, Д.Сүхбаатрын нэрэмжит цалинтай сурч, хуульч мэргэжлээр төгссөн/

Ц.Оюунчимэг  

Боловсрол: 

  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль 1.5 жил, Хуулийн магистр 
  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль 4 жил, Эрх зүйч

В.Оюумаа              

  • 2011-2015. Монгол улсын их сургуулийн Бизнесийн сургуулийг Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • 2000-2010. Монгол улсын их сургуулийн докторантурын сургалтыг төгсөж Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 
  • 2008-2009. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургууль Төрийн албаны менежер мэргэшлийн
  • дипломтой төгссөн. 
  • 1998-1999. Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 
  • 1996-1999. Монгол улсын их сургуулийн Гадаад харилцааны дээд сургууль Англи хэлний хэлмэрч мэргэжлээр дипломын зэрэгтэй төгссөн. 
  • 1994-1998. Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүй мэргэжлээр бакалаврын

Б.Отгон

Боловсрол: 

  • 2002-2007 онд МУИС-ХЗСургуульд суралцан бакалаврын дипломтойгоор Эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
  • 2020.09 сараас МУИС-ХЗСургуульд магистрын хөтөлбөрт суралцаж байгаа.

Н.Соронзонболд  

Боловсрол: 

  • 2008.09-2012.06 БНСУ-ын Кёнгхи их сургуулийн Хууль зүйн сургуулийн докторантур,
  • 2000-2006.12.05 Эрхүүгийн Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн магистр,
  • 2000-2005.09 Эрхүүгийн Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн баклавр

Ш.Сүхбат

Боловсрол: 

  • 2014 онд Монгол улсын их сургуулийг Хуулийн магистр 2 жил
  • 2010 онд Монголын Үндэсний дээд сургуулийг Хуулийн магистр 2 жил
  • 2001 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэшил, менежер 1.6 жил
  • 1996 онд Монгол улсын их сургуулийг Хуульч мэргэжилээр 2.5 жил
  • 1991 онд Хууль цаазны дунд сургуулийг Хуульч мэргэжилээр 2.5 жил

Т.Уянга

Боловсрол: 

  • 1989-1999 онд Нийслэлийн 23-р дунд сургууль /шилдэг сурагч/
  • 1999-2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч-цагдаагийн ажилтан, бакалавр,
  • 2003-2005 онд ОХУ-ын Санктпетербург хотын ДЯЯ-ны сургуульд хууль зүйн магистр
  • 2007 онд АНУ-ын Вашингтон ДС хотод англи хэлний мэргэжил дээшлүүлэх курс

Г.Улаанбаатар

Боловсрол: 

  • 2001-2003 Амeрикийн нэгдсэн улс. "El camino international community college".
  • 2006-2010 Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль эрх зйч мэргэжлээр баклавр.
  • 2010-2012 Чингис хааны нэрэмжит Их  Засаг их сургууль, " Шүүхийн өмнөх шатны эрүүгийн байцаан шийтгэх ажилгаан дахь байцаалт, түүний эрх зүйн зарим асуудал"  сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан.
  • 2012 Их Британи улсын  "The Institute of Administrative Management   Акадeм.  төрийн удирдлагын 2.3 р түвшин.
  • 2013-2015 Хүмүүнлэгийн Их сургууль Олон улсын харилцаа, Эдийн үасгийн ухааны магистрант.
  • 2016 оноос Чингис Хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн докторант.  Докторын ажлын сэдэв: " Шүүхийн шатан дахь Хүний эрхийн баталгаа.

Х.Хашбаатар        

Боловсрол: 

  • 1999-2001 онд, Цагдаагийн академи Хууль зүйн магистр
  • 1993-1997 онд, Цагдаагийн дээд сургууль Хуульч, эрх зүйч
  • 1990-1991 онд, Цагдаагийн дунд сургууль Эргүүлийн цагдаа

Ц.Цэцэгдэлгэрэх   

Боловсрол: 

  • Удирдлагын академид 2017-2018 оны хооронд суралцаж, Төрийн захиргааны менежментээр мэргэших сургалтыг дүүргэсэн,
  • “Их Засаг” Их сургуульд 2003-2005 онд суралцаж Хууль зүйн магистрын зэргийг хамгаалсан. 
  • “Их Засаг” Их сургуульд 1996-2000 онд суралцаж Эрх зүйн бакалаврын зэргийг хамгаалсан. 

Б.Эрдэнэбилэг     

Боловсрол: 

  • 1994.09.01-1998.06.01 хугацаанд буюу 4 жил Цагдаагийн дээд сургуульд “эрх зүйч” мэргэжлээр суралцаж бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • 2003-2005 онуудад Цагдаагийн академийн магистрантурт суралцаж “хууль зүйн магистр”-ийн боловсролын зэрэг хамгаалав.
  • 2005- 2012 онуудад Хууль сахиулахын их сургуулийн докторантурт суралцаж багц цагийг хангасан гэрчилгээг авсан. Эрдмийн зэргээ хамгаалаагүй байгаа.

Д.Эрдэнэчулуун  

Боловсрол: 

  • 2008 ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй
  • 1984-1990 ЗСБНХУ /хуучин нэрээр/-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн.

Б.Энхтунгалаг

Боловсрол: 

  • Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Бизнесийн удирдлага, магистр, 2013-2016 он;
  • Удирдлагын академи Төрийн удирдлага, бакалавр, 2003-2005 он;
  • “Отгонтэнгэр” Их Сургууль эрх зүйч, бакалавр, 1995-1998 он.