Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Ресторанууд согтууруулах ундааны төрлийн зүйл борлуулахгүйгээр хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ"

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын тогтоолд маргаашаас эхлээд үйл ажиллагааг нь хязгаарлах салбарын жагсаалтад рестораны үйлчилгээг оруулсан байсан.

Энэ асуудлыг УОК ярилцаад согтууруулах ундааны төрлийн зүйл худалдан борлуулахгүйгээр хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж болно гэж үзжээ.  Мөн ресторануудын холбооноос согтууруулах ундааны төрлийн зүйл зарахгүйгээр хоолны үйлдвэрлэлээ явуулах хүсэлт УОК-т гаргасан байна. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга захирамж гарган уян хатан зохицуулалт хийжээ. Ингэснээр маргаашаас ресторанууд согтууруулах ундааны төрлийн зүйл борлуулахгүйгээр, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрснийг ЗГХМОНХГ-ын дарга мэдээлэв. 

УОК-оос зоогийн газрын үйл ажиллагааг хязгаарлаагүй тул ялгамжтай байдал гаргахгүй байх нь зүйтэй гэж үзсэнийг тэрбээр тодотгов.