Францын Засгийн газрын болон АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2021-2022 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хооронд оюутан солилцох хамтарсан гэрээний хүрээнд тэтгэлгээр суралцуулах 8 оюутныг сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Хүсэлтийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8558 холбоосоор үзнэ үү.
Мөн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Бүртгэлийн эцсийн хугацаа 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 08:30 цаг хүртэл явагдана.
Фулбрайтын хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг бөгөөд жил бүр ойролцоогоор 8,000 тэтгэлэг олгодог юм.
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8556 холбоосоор үзнэ үү.
Эх сурвалж: БШУЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
