Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн нөлөөгөөр монголчуудын дата хэрэглээ 20 гаруй хувиар өсжээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 30
Сурталчилгаа

Интернэт, дата бол хүний амьдралын салшгүй хэсэг гэдгийг COVID-19 бидэнд эргэлзээгүйгээр баталж харууллаа. Өдгөө датагүй хүүхэд хичээлээ хийж чадахгүй, насанд хүрэгчид ажлаа амжуулж чадахгүй, хөгшид буурлууд үр хүүхэдтэйгээ уулзаж чадахгүйд хүрэв. Гэвч бидэнд технологийн хүч, өндөр хурдны 4G LTE сүлжээ бий.

Дэлхий дээр өдөр тутамдаа интернэт ашигладаг 4.9 тэрбум хэрэглэгчийн 90-ээд хувь нь зөвхөн гар утсаараа холбогддог байна. Харин Монголчуудын хувьд интернэт хэрэглэгчдийн 51.2 хувь нь мөн л дата ашиглаж, гар утсаараа холбогдож буйг statista.com мэдээлжээ.

Энэ нь бидний амьдралд сошиал медиа ашиглалт, дижитал үйлчилгээний сонголт, хоорондоо холбоотой байх хэрэгцээ шаардлага улам ихсэж буйн илэрхийлэл юм. Иймээс Юнител Групп хэрэглэгчдэдээ зориулж “Дата х2” урамшууллаа дахин эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл уншигч та бүхэн 5-р сарын 1-нийг дуустал Юнителийн нэмэлт дата багцыг идэвхжүүлээд, 2 дахин үржүүлж авах эрхтэй болжээ. Жишээлбэл, таны авсан 4GB дата 8GB, 9GB дата 18GB болох гэх мэтээр 2 дахин үржиж дансанд тань орох юм байна. 

 

Ингэхдээ банкны аппаараа нэвтэрч, төлбөр цэс дээр даран Юнителийн дата багцаас сонгоорой. Мөн дараах сувгуудаар ч авах боломжтой аж.

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэдээлснээр сүүлийн жилүүдэд манай улсад дата хэрэглээ тогтвортой нэмэгдэж байгаа бөгөөд 2019 онд улиралд дунджаар 10 гаруй хувиар өссөн байна. Харин 2020 оны эхний 10 сард дата ачаалал 10-13 орчим хувиар өсөж, бүх нийтийн хөл хорио тогтоож эхэлсэн 11, 12-р сард 20 гаруй хувиар өсжээ.

 

Эндээс бид интернэт, дата хэрэглээ нь өнөөгийн нийгэмд онцгой чухал үүрэгтэйг дахин харж болох юм. Ингээд өөрийнхөө дата хэрэглээний тухай хуваалцсан хүмүүсийн яриаг та бүхэнд хүргэе.

 

“Би хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Мөн ажлын бус цагаар сонирхлоороо фэйсбүүк хуудас, групп хөгжүүлдэг. Тиймээс бүх л үед интернэт, олон нийтийн сүлжээг зайлшгүй ашиглах шаардлага гардаг. Манай ажил дээр, гэрт ч Wi-Fi байдаг ч гэсэн автобус унаанд суух, үзвэр үйлчилгээний газрууд, гудамж талбайд явж байхад зайлшгүй интернэт хэрэглэх шаардлага гардаг юм. Тиймээс гар утасны датагаа тогтмол ашигладаг. Ухаалаг утаснууд датагаараа Wi-Fi цацчихдаг болохоор модемын үүргийг ч гүйцэтгэчихнэ. Мөн ихэнх үйлчилгээний газрууд Wi-Fi-тай ч гэлээ яг шаардлагатай чухал үед ашиглах гэхээр хэт олон хүн хэрэглэж байгаагаас болоод хурд нь удааширсан байдаг. Бас надад янз бүрийн Wi-Fi-аар нэвтрэх нь цахим аюулгүй байдалд эрсдэлтэй санагддаг учраас 4G-гээ л асаачихдаг. Сард бараг 30-40GB дата ашиглачихдаг шүү. Тэгэхээр дата бол миний хувьд яг л тог цахилгаантай адил өдөр тутмын минь хэрэглээ юм даа”

 

“Орчин үед интернэтгүй, датагүй бол хүн амьдрахад их л хэцүү болох байх. Хэдийгээр бидний аав ээж, эмээ өвөөгийн үед интернэтийн хэрэглээ бараг байгаагүй ч гэсэн одоо бол бүх л зүйл дижитал, онлайн болоод байна. Миний хувьд датагаа байнга асаалттай явдаг. Өдөр тутмын ажил хэрэг, сошиал хэрэглээ, стори пост оруулах гээд л хамгийн их хэрэглэдэг зүйл минь дата. Энэ хэрээрээ би датагаа зөв зүйлд зарцуулахыг хичээдэг. Бусад хүмүүсийг ч гэсэн сошиал орчинд бие биеэ хүндэлж, эерэг зүйлийг түгээгээсэй гэж хүсэх байна”  

 

Миний хувьд уран бүтээлч хүн учраас дуу хөгжим, подкаст сонсох, видео бичлэг үзэх зэрэгт датагаа маш ихээр зарцуулдаг. Тийм төрлийн аппуудыг түлхүү ашигладаг. Ер нь л гар утсаараа, интернэтээр ажлаа амжуулдаг даа. Гэхдээ датандаа их гамтай байхыг хичээдэг юм. Байнга 4G-ээ асаалттай байлгадаггүй. Гэртээ бол Юнивишнийн wifi-аа хэрэглэнэ. Энэ ч утгаараа сүүлийн үед COVID-19-өөс болоод гэртээ байх хугацаандаа дата хэрэглээгээ нэлээн багасгасан. Харин одоо буцаад өсөж байна”

ВИДЕО:

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.