Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Танд хэдэн төрлийн хадгаламж байх хэрэгтэй вэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Монголчууд бидний хувьд дунджаар 1-2 төрлийн хадгаламжтай байх нь бий. Тэгвэл олон улсад хүн бүрд дараах 5 төрлийн хадгаламж байх хэрэгтэй хэмээн санхүүгийн мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Ингэхдээ тухайн хүн нийт орлогынхоо 20% -ийг хадгалах нь хамгийн зөв гэж үздэг.

Одоо харин бидэнд зайлшгүй байх хэрэгтэй 5 төрлийн хадгаламжтай танилцъя. Үүнд:

  • Хугацаатай хадгаламж - Энэ нь таны үндсэн хадгаламж бөгөөд урт хугацаанд өндөр хүү бодуулан, мөнгөө өсгөн хадгалах хадгаламж тань байх болно.
  • Хугацаагүй хадгаламж - Гэнэтийн санхүүгийн хэрэгцээ, шаардлага үүссэн үед хэрэглэх хадгаламж юм. Өөрөөр хэлбэл урьдчилан тооцоолоогүй онцгой нөхцөлд авч хэрэглэх боломжтой тусламжийн данс байх болно.
  • Зорилтот хадгаламж - Өөрийн хийхээр төлөвлөсөн ажил, авахыг хүссэн зүйлсээ худалдан авахад зориулах мөнгөн хуримтлал юм. Шинэ автомашин, гар утас худалдан авах, аялалд явах, мөн орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх гэх мэт зорилгодоо хүрэхэд тань туслах хадгаламжийн төрөл болно. Жишээлбэл, Капитрон банкны 52 долоо хоног хадгаламж нь энэ төрлийн хадгаламж бөгөөд 7 хоног бүр тодорхой мөнгөн дүнгээр мөнгө хуримтлуулснаар 52 долоо хоногийн дараа зорилгоо биелүүлэх боломжийг бий болгодог давуу талтай.   
  • Тэтгэврийн хадгаламж - Залуу хүн та ирээдүйд хөгширч, тэтгэвэрт гарах үедээ санхүүгийн дарамтгүй, санаа зовох зүйлгүй тайван налайж суухын тулд одооноос эхлэн бага багаар тэтгэврийн хуримтлал үүсгээрэй.
  • Хүүхдийн хадгаламж - Хэрэв та хүүхэдтэй бол тэднийхээ боловсрол, хөгжил, ирээдүйд зориулан хадгаламж үүсгээрэй. Харин хараахан хүүхэдгүй, гэр бүл зохиогоогүй бол ирээдүйд төрөх хүүхдийнхээ хэрэглээнд зориулах хадгаламж нээх хэрэгтэй.

Гэр бүлийн гишүүн бүрд хадгаламж хэрэгтэй. Иргэн та өөрийн ирээдүйн сайн сайхны төлөө хуримтлалтай болохыг зөвлөж байна. /Дэлгэрэнгүй мэдээллийг Эндээс үзнэ үү. /

 

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.