Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Технологийн соёл түгээх аян”- д үндэсний технологийн компаниуд нэгдэж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 30
Сурталчилгаа

“ТЕХНОЛОГИЙН СОЁЛЫГ ТҮГЭЭХ АЯН”-ыг “Монгол чат”-ын баг хамт олон санаачлан үндэсний технологийн компаниудыг нэгтгэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ удаагийн үйл ажиллагаанд UBCab, Zochil, Shoppy, Багшийн туслах, Aplus.mn, Tomyo, Onefit, Ori, Kewiko, Animax, EG Studio, Unegui.mn, Bitmonex зэрэг компаниуд оролцлоо. Энэхүү аян нь цаашдаа хүрээгээ тэлж бусад салбарынхныг ч мөн адил нэгтгэхээр ажиллаж байна.

Хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг технологийн тусламжтайгаар хялбаршуулах, хурдан шуурхай үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, хэрэглээний соёлыг дэлхийн түвшинд хүргэхэд уг аяны зорилго оршино

 

“UBCab” Гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр

 

Технологи бидний өдөр тутмын амьдралыг маш олон хэлбэрээр өөрчилж байна. UBCab аппликейшнийг бид такси гэж үздэггүй. Хувьдаа 2000 жолоочтой болох боломж гэж хардаг. Компаниудыг нэгтгэж, хамтран ажиллах санаачилга гаргаж байгааг бидний зүгээс баяртайгаар хүлээн авч, дэмжин оролцож байна.

“ORI” Дэд захирал Ж.Эрдэнэбаяр

 

Нэгдүгээрт 07:00 цагт ийм сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа Монгол Чатынхаа хамт олонд баярлалаа. Монгол Чаттай хамтын ажиллагааны хувьд “ORI” үйлчилгээний 1 сар, 6 сарын эрх гишүүнчлэлийн эрхүүдийг хямд худалдаж авах буюу мөн хэрэглэгч найз нөхдөдөө бэлэглэх боломжтой болж байгаа. “Subscribtion based” гэж яриад байгаа хэрэглэгчид маань картаа холбоод сар болгон заавал ямар нэгэн байдлаар цэнэглэгч карт худалдаж авах төвөгтэй ажиллагаа хийхгүйгээр өөрийн картыг холбоод сар болгон “ORI” үйлчилгээгээ аваад дуртай шоу нэвтрүүлэг, контентуудаа үзээд явах боломжоор хангаж байгаа.

“Bitmonex” Үүсгэн байгуулагч Ө.Үнэнбүрэн

 

Энэ арга хэмжээний гол уриа үг маш их таалагдлаа. “Технологийн соёл түгээх аян” хэрэглэгчдийн амьдралын хэв маягийг хялбаршуулах зорилт дор олон компаниуд нэгдэж байгаад баяртай байна.

Битмонексийн хувьд “Cryptocurrency”, “Blockchain” технологид суурилж ажилладаг. Бидний хүсч байсан арилжааны банкнуудын санал болгож чадахгүй байсан шийдлүүдийг Монгол Чатын чадварлаг хамт олон гаргаж өгсөн. Бүтээгдэхүүн маань тестийнхээ шатанд явж байна. Тун удахгүй та бүхэн Монгол Чат аппликейшн хэрэглээд “Cryptocurrency” дансаа цэнэглэх бүрэн боломжтой болно.

“Shoppy.mn” Төсөл хөгжил хөрөнгө оруулалт хариуцсан захирал Д. Мөнхбаяр

 

Shoppy.mn-н хэрэглэгчид Монгол чатаар төлбөр тооцоогоо хийх боломжтой болсон. Мөн бид маркетинг, контент бүтээх кампанит ажлууд дээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

“Onefit” Гүйцэтгэх захирал Н.Энхтулга

 

Монгол Чатын баг хамт олны санаачилсан технологийн соёлыг түгээх аянд “Onefit” аппликейшн нэгдэж байгаад баяртай байна. Монгол Чат болон “Onefit” аппликейшн хамтраад хэрэглэгчид нартаа маш олон төлбөрийн боломжуудыг санал болгоно.

“A Plus.mn” Гүйцэтгэх захирал Г.Гончигсумлаа

 

Aplus.mn бол технологи дээр суурилсан боловсролын чиглэлийн компани юм. Боловсрол гэдэг тасралтгүй суралцах процесс байдаг. Бид өөрсдийн бүтээгдэхүүн дээр “Subscription Business Model”-ийг ашиглаад тасралтгүй суралцдаг, тасралтгүй хөгждөг бололцоог хөгжүүлнэ гэж харж байгаа.

“Tomyo” Контент хариуцсан захирал Э.Бум

 

Технологийн компаниудыг хооронд нь уулзуулж, энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Монгол Чатын хамт олондоо баярлалаа. Бидний зүгээс цаашдаа хамтарч ажиллах маш олон боломжууд гарч ирэх байх гэж харж байна.

“Zochil.mn” Үүсгэн байгуулагч Г.Батбилэг

 

Технологийн соёлыг бий болгох, технологийн зөв хандлага, зөв сэтгэлгээ, зөв чиглэлийг гаргаж ирэх гэдэг үндсэн зорилго дээр бид нэгдэж байгаад баяртай байна. Монгол Чат болон Зочил платформын хамтын ажиллагааны хүрээнд бүх онлайн худалдаачиддаа олон төрлийн төлбөрийн систем санал болгохоос гадна сүүлийн үеийн залуучуудын хэрэглэж буй сошиал чат болон бусад функцууд дээр хамтран ажиллахаар зорьж байна.

"EG caster” Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ

 

Технологийн соёлыг түгээх энэ аянд залуу үе болон цахим спортын залуучуудыг төлөөлөн оролцож байгаадаа туйлын таатай байна. Монгол Чат нь цахим спортыг үргэлж дэмжсээр ирсэн, цаашдаа ч дэмжсээр байна гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Энэ үйл ажиллагаанд яг энэ салбарын бүх залуучууд нэгдээсэй, бүгдээрээ хамтран ажиллаад бүгдээрээ хамтдаа урагшилъя.

“Mонгол Чат” Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Л. Буянтогтох

 

Монгол Чат технологийн соёлыг түгээх аяныг санаачлан энэхүү аяны хүрээнд технологийн салбарт түүчээлж байгаа компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээрээ бид хэрэглэгчдийг өдөр тутмын амьдралдаа технологийг зөв, эрүүл ашиглах зан төлөвт сургах, технологийн хэрэглээг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг үе шаттай хамтран хэрэгжүүлэх болно.

Үйл ажиллагааны видео:

https://www.facebook.com/MongolChat/videos/268925878034521

Монгол чат аппликейшн татан авах холбоос:

iOS: http://bit.ly/mchatios

Android: http://bit.ly/mchatAndroid

Website: http://mongolchat.com/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.