2021/06/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.15₮
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
16°
22:00
S29
14°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
12°
02:00
S29
11°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S30
06:00
S30
10°
07:00
S30
12°
08:00
S30
14°
09:00
S32
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СКАЙтел ХХК “100 БЭЛЭГ АВАХ 100 ХЭРЭГЛЭГЧ”-ийг ТОДРУУЛНА

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 26
Сурталчилгаа

СКАЙтел ХХК, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойг угтан нийт хэрэглэгчдээсээ 100 хэрэглэгчдэд 100 бэлэг илгээж байна. СКАЙтел, СКАЙмедиа, SkyGO хэрэглэгчдээс 03 сарын 23-ны өдрөөс 04 сарын 01-ний өдөр хүртэл 10 өдрийн турш 100 хэрэглэгчдэд:

  • Samsung брэндийн гар утас
  • 100’000 нэгж
  • 100GB дата
  • 100’000₮-д кино үзэх гэх мэт супер бэлгийг бэлдлээ.

Та ямар нэгэн болзол хангах шаардлагагүй бөгөөд СКАЙтел, СКАЙмедиа, SkyGO-ийн хэрэглэгч байхад дээрх бэлгийн эзэн болно. Зөвхөн СКАЙтелийн бус СКАЙмедиа, SkyGO ашигладаг бусад операторын хэрэглэгчид ч мөн адил 100 бэлэг авах 100 хэрэглэгчийн нэг байх байх боломжтой. Санамсаргүй түүврийн аргаар 100 бэлгийн эздийг тодруулах бөгөөд өдөр бүр SKYtel фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна. 

 

Монгол улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн 22 жилд нь СКАЙтел ХХК-ийн түүх хамт бичигдэнэ. Тиймээс энэхүү түүхэн он цагийг угтан “100 ХЭРЭГЛЭГЧ-100 БЭЛЭГ” урамшууллыг хэрэглэгчдэдээ зориулж байна.  

Орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 1921 онд ардын хувьсгалын онц цагтай эн зэрэгцэн үүсэж та бидэнтэй хамт өдгөө 100 жилийг үдэж, бидний амьдралын салшгүй хэсэг болсон байна.

Энэхүү салбарын 100 жилийн түүх 1921 онд Ардын засгийн газрын тэргүүлэгчдийн тогтоолоор “Монгол улсын шуудан бичиг, Цахилгаан мэдээний ерөнхий хороо” болон Монгол улсын хамгийн анхны төрийн байгууллагуудын нэг “МОНЦАМЭ” \МОНТА\ агентлаг байгуулагдсан цагаас эхлэлтэй.

Удаагаар 1934 оны есдүгээр сарын 01-нд Монгол улсын хэмжээнд орон даяар радио өргөн нэвтрүүлгийг албан ёсоор эхлүүлсэн түүхэн тэмдэглэлт өдөр тохиодог. Монгол оронд холбооны байгууллагуудын тоо нэмэгдэж, тэдгээрийн ажлын хэмжээ, далайц өссөн тул холбооны техник, зохион байгуулалтын удирдлагыг сайжруулах зорилгоор 1944 оны 5 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Харилцаа холбооны Ерөнхий хороо”-г БНМАУ-ын “Холбооны яам” болгон өөрчилсөн нь харилцаа холбооны хөгжилд түлхэц болжээ. Цаг хугацааны эрх, хөрш орнуудын дэмжлэгтэйгээр энэ салбар улам бүр хөгжиж Цахилгаан холбооны үйлчилгээний төв барилгыг Улаанбаатар хотод барьж Улаанбаатар, Дархан, Сүхбаатар хотуудын хооронд тэгш хэмт кабелийн шугам байгуулжээ.

Түүний дараагаар 1967 оноос эхлэн Монголын зурагтын дэлгэц монгол айлд анх гэрэлтэн асч монгол ардын хувьсгалын 46 жилийн ойн баярын хурал, концертыг шууд дамжуулан үзүүлж байжээ.
1979 онд хот хоорондын хагас автомат телефон станц ашиглалтад орсон байна.
1986 он гэхэд Монгол улсын бүх сум, суурин газруудыг аймгийн төвтэй холбон харилцах болов. 1996 онд Шуудан цахилгаан холбооны газар байгуулагдан Монголд анх үүрэн холбооны ярианы үйлчилгээ нэвтэрсэн. Улмаар суурин телефон холбооны ярианы үйлчилгээнд тарифын систем нэвтрүүлсэн байна.

Мэдээлэл технологийн салбар илүү өргөжих үндэс тавигдаж 1999 онд Радио долгионы тухай хууль батлагдав.

1996 онд утасгүй суурин телефоны үйлчилгээг Мобиком компани Улаанбаатар хотод нэвтрүүлсэн.

1999 онд  үүрэн холбооны хоёрдогч оператор СКАЙтел ХХК үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Мөн энэ ондоо Интернэтийн анхны үйлчилгээ /Датаком компани / нэвтэрч интернэтийн үйлчилгээг авах эхлэл тавигдлаа. Улс дотроо, улс хооронд ч ярихад саадгүй болов.

2006 онд Юнител групп, 2007 онд ЖиМобайл ХХК үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн юм.

Эдгээр түүхэн үйл явдлын он цагийн хуудас эргэхийн хэрээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үе шаттайгаар хөгжиж, технологийн дэвшлийг нэвтрүүлж  өдгөө 100 жилийн ойтой золгож байна. Цаашид ч улам хөгжин цэцэглэх нь гарцаагүй.

Зуун дамжин Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээх улс орны хөгжлийг манлайлагч, түүчээлэгч салбарын үе үеийн төлөөлөгчид, хүчин зүтгэлтнүүддээ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойн мэнд дэвшүүлье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x