Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банк “Одод”-той бүжиглэнэ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 25
Сурталчилгаа

Капитрон банк Монгол телевизийн "Ододтой бүжиглэе" төсөлтэй хамтарч, Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцон ажиллаж байна.

 

Английн BBCTV-ийн “Dancing with the Stars” буюу "Ододтой бүжиглэе" шоу нь дэлхийн 80 гаруй оронд амжилттай хийгдэж, тухайн улсынхаа топ гурван нэвтрүүлэгт багтдаг, гэр бүлийн үзэгчдийг хамарч чадсан дэлхийн №1 бүжгийн шоу контент юм. Мэргэжлийн бүжигчид болон супер оддын төгс хоршил, тэдний гал гарсан бүжгийн талбар дээрх ширүүн өрсөлдөөн энэхүү шоуны тайзнаа дүрэлзэн асдаг.

Капитрон банк нь нэр хүндтэй уг шоуг ивээн тэтгэж байгаа нь 20 жилийн ойгоо угтаж, харилцагчиддаа зориулж буй нэгэн бэлэг төдийгүй, цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед Монгол түмэндээ барьж байгаа нийгмийн хариуцлагын нэгэн ажил хэмээн харж байна.

“Ухаалаг ирээдүй зүгт” уриатай Капитрон Банк нь Монгол улсын банк, санхүүгийн салбарт 20 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалтай арилжааны банк бөгөөд үүсэн байгуулагдсанаас хойш мэргэшсэн хүний нөөц, дэвшилтэд технологи, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан харилцагч иргэд, байгууллагын санхүүгийн хэрэгцээг түргэн шуурхай, найдвартай ханган ажилласаар байна.

 
 
 

ВИДЕО №1:

ВИДЕО №2:

ВИДЕО №3:

Монголд анх удаа албан ёсны онцгой эрхтэйгээр бүтээгдэж буй “Ододтой бүжиглье" шоу контентыг Ням гарагийн орой бүр Монгол телевизээр болон ori.mn сайтаас хүлээн авч үзээрэй.

 

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.