ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН
Абико ХХК: Ажлын цагаа 07:30-16:30 болгон, өглөөг дасгал хийж, ном уншин эхлүүлж байна
iKon.MN
Абико ХХК нь оффисын ажлын цагаа 07:30-16:30 болгон ажиллаж буй бөгөөд ажилчдын эрүүл мэнд, хөгжилд анхааран өглөө бүр дасгал хийх, хөгжлийн талаар ном унших цагийг гаргаж өгч байна. Тус компани нь Япон улсын Kagome, Pigeon, SB, PIP, Goon, Elis, SlimWalk брэндийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг бөгөөд нийгэмд ээлтэй сайн дурын ажлуудыг ч нэлээд их санаачлан хийдэг.
Ажлын цагаа өөрчлөн ажиллаж байгаагаар доорх давуу талууд гарч байгааг тус компанийн ажилчид хэлж байна.
- Түгжрэлд цаг үрэхгүй
- Өглөө эрт хүний оюуны бүтээмж сайн байдаг учраас ажлын бүтээмж дээшлэх
- Өглөө бүр дасгал хийснээр биеийн дархлаа сайжрах
- Ном унших дадлыг өөрсдөдөө суулгах
- Орой гэртээ эрт харьж байгаа учир гэр бүлдээ зарцуулах цаг ихсэж байгаа гэсэн олон давуу талууд ажиглагдаж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.

