ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын иргэд Токио 2020 наадмыг очиж үзэх боломжгүй боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ зун Японы нийслэлд болох олимпын наадам гадаадын иргэдэд хаалттай зохион байгуулагдах эцсийн шийдвэр гарлаа.

Бямба гарагт Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах, Токио 2020 зуны олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото нар онлайн горимд уулзсаны дараа ийм шийдвэр гарчээ.

Нийт 600,000 орчим тасалбарыг гадаад улс орнуудын иргэд худалдаж авсныг буцаахаар болсон байна. Мөн паралимпын наадмын 300,000 орчим тасалбарыг буцаахаар болжээ.

Тасалбаруудыг буцаахад хэр их зардал гаргаж байгаа талаар зохион байгуулагчид мэдээлэл өгөөгүй байна.

2020 оны зун болох ёстой байсан олимпын наадам цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон билээ.

Паралимпын наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.

Гадаадын үзэгчдийг хориглох шийдвэр нь оролцогч тамирчдын болон Япон улсын иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах зорилготойг зохион байгуулагчид нь тайлбарлажээ.

Гадаадын иргэдийн зочид буудлын захиалга, нислэгийн тийз цуцлалттай холбоотой зардлыг хариуцахгүйгээ Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Тоширо Муто өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Ийм шийдвэр гаргасандаа гүнээ харамсаж, уучлал гуйж байна. Хүн бүрийн хувьд энэ бол том гарз хохирол гэдгийг бид ойлгож байгаа. Цар тахал эхэлсэн цагаас хойш бид болзошгүй эрсдлийг сануулж байсан. Японы түншүүд, найз нөхдийн маань хувьд ийм шийдвэрт хүрэхэд хэцүү байсныг бид ойлгож байна. Олимп, Паралимпын наадмуудыг аюулгүй зохион байгуулах нь бидний хамгийн гол зорилго юм” гэж Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бахын мэдэгдэлд өгүүлжээ.

Японы олон нийт коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй энэ үед гадаадын зочдыг хүлээж авахын эсрэг байгаа нь олон удаагийн судалгааны дүнгээс харагдсан юм.

Гэхдээ Бямба гарагийн шийдвэр Японы дотоодын үзэгчдэд хамаарахгүй юм байна. Уралдаан тэмцээн болох газруудад байх үзэгчдийн дээд хязгаарыг ирэх сард тодорхой болгохоо зохион байгуулагчид нь мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
24
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [64.119.19.160] 2021/3/21
mongold zohion baiguul
0 | 1 Хариулах
Zochin [103.229.121.200] 2021/3/21
Uuu yu ve tasalbar bilet buudal geed buh zahialga ugchihsun bsansh de tv.r uzehees de
0 | 1 Хариулах
Зочин [139.5.219.246] 2021/3/21
Балай юм. Шатлаа даа. Өөрслийн багийг дэмжих өнгөрлөө.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.47.0] 2021/3/21
Томас Бах чинь бас гадаад шд очихгүй байх тэ ккк
0 | 0 Хариулах
Saxilzgana [139.5.219.250] 2021/3/22
Ixenx tamirchid ni gadaad sht, bas ochuulku gexnv :p
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.21] 2021/3/21
baychuud maan borchuux shigee gereese olymp uzeh n dee
1 | 6 Хариулах
Haha [192.82.87.44] 2021/3/21
Tarhinii turaal ve chi. Zaaval bayan hun olimp uzdeg gj hen helj bn chamd. Ertnees Biletee buh zuilee zahialaad hyamd bolomjiin buudal, ongotsnii bilet, toglolt iin ta salbar ed naraa olj boldiinshde. Yurn bayan baihaar yahu?! Buh hun guilgachin bh yostoi yu?! Turiin mungu tsusalj Ter bumtan boloogui bol huniig bayan gj yalgavarlaj yarih ni utgagui. Etsest ni helehed chi ch bayan boloh bolomjtoi!!!
7 | 2 Хариулах
Зочин [188.170.78.100] 2021/3/21
Ирэх жил гээд байх юм. Корона дараа жил байхгүй болно гэж бодоод байгаа юм уу? 1 жилийн өмнө ч гэсэн бид корона бараг 1 сар болоод зүгээр болчихно гэж бодоод хөл хорионд орсон биз дээ? Одоо яаж амьдарч байгаагаа хар. Ойрын 3,4 жил энэ вирустэй зохицож амьдрах хэрэг гарна. Худлаа гэртээ суухаа болиод одоо энгийн амьдралдаа бага багаар орох хэрэгтэй. Та нар корона тусаад үхчихгүй.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.187.59] 2021/3/21
Битгий их хуцаарай янканы балиар шэээээс.
3 | 2 Хариулах
Хаха [103.26.195.134] 2021/3/21
Олимпоо хойшлуулаад 2022 оны зун хийчхэж болдгүймуудаа!
2 | 1 Хариулах
Зочин [188.170.78.100] 2021/3/21
2022 оны өвлинхөөс өмнө заавал хийх хэрэгтэй гэсэн
1 | 0 Хариулах
Зочин [103.26.195.134] 2021/3/21
Энийг нэг мөсөн хойшлуулаад ирэх жил хийх хэрэгтэй
1 | 2 Хариулах
Зочин [133.7.6.171] 2021/3/21
Заза очиж үзэх ч өнгөрлөө дөө
1 | 1 Хариулах
CNB [59.153.85.76] 2021/3/21
harmsaltai ymaa😐
2 | 1 Хариулах
Зочин [103.229.121.19] 2021/3/21
skytel aas olimp vzeh erh hojson bsn yumsan
2 | 1 Хариулах
bati [66.181.161.90] 2021/3/21
why why
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.170] 2021/3/21
TDB olimpin sugalaani asuudlaa shiideed, togloltin tasalbaraa munguur ni uguhuur bolgono uu.
4 | 2 Хариулах
Zochin [66.181.161.91] 2021/3/21
Тасалбар буцаалт нислэг цуцлахыг хариуцахгүй гд тодорхой хэлсэн бгаа биз дээ. Худалдаа хөгжил ч гсн тэр шийдвэрийн дагуу л ажиллана. Чи тэр сугалаа мугалаагаа өөрөө л хариуц.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.88.70] 2021/3/21
тасалбар буцаалт хийнэ гэж бичсэн байна аа.
0 | 0 Хариулах