ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлт- Монголын сансрын хамтарсан нислэгийн үнэ цэн

ikon.mn
2021 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Одоогоос яг 40 жилийн өмнө 1981-3-22-ны 22.59 цагт Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан сансрын нисгэгчид “Союз-39” хөлгөөр сансрын уудамд хөөрч бүтэн 7 хоног ажиллаад 3 сарын 30-ны 19.42 минутад эргэж эх дэлхийдээ буусан билээ. Сансрын хөлөг эрдэм шинжилгээний “Салют-6” станцтай залгагдаж, тэнд ажиллаж байсан сансрын нисгэгч Владимир Ковалёнок, Виктор Савиных нартай хамт эрдэм шинжилгээний олон туршилтуудыг хийж гүйцэтгэсэн .

Харин өнөөдөр Зөвлөлт –Монголын сансрын нислэгийн үнэ цэнийг ч гэсэн бараг мартахад хүрч байх шиг. Тэгвэл энэ ажилд анхнаас нь хөшигний цаана ямар нэг хэмжээгээр оролцож байсан бас энэ үйлсийн төлөө байнга санаа тавигч нэгний хувьд зарим зүйлийг та бүхэндээ дуулгая.

Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн үеэр Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа зөвлөлтийн сансрын нисгэгч нартай хамтарч 30 орчим эрдэм шинжилгээний туршилтуудынг хийж гүйцэтгэсэн. Эдгээр туршилтуудыг Монгол Улсын эрдэмтэн, судлаачид тэр үеийн ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтарч боловсруулсан билээ.

Сансрын уудмыг энхийн зорилгоор судлан шинжлэх “Интеркосмос” олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрт манай улс нэгдэн орсноор Монголын ШУА-ийн санаачилан хэрэгжүүлэх гол ажлын нэг нь сансар судлал болж, Монгол Улсын ШУА-ийн анхны ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв гуай анхнаас нь тус хөтөлбөрийн Монголын талын удирдагчаар буюу “Интеркосмос” үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байлаа. Судалгаа, шинжилгээний туршилтын хөтөлбөрийг академич Б.Чадраа удирдан Монгол –Оросын эрдэмтдийн хүчээр боловсруулсан түүхтэй. Хөтөлбөрийг боловсруулахдаа дараах нөхцөлийг тооцож ажилласан байдаг.

  • Урьд өмнө Зөвлөлт–Монголын эрдэмтдийн бараг 60 жилийн турш явуулж байсан судалгаа шинжилгээний ажлыг сансрын нөхцөлд үргэлжлүүлэх
  • Олон улсын “Интеркосмос хөтөлбөрийн дагуу манай улсын эрдэмтэд, судлаачдын хамтран явуулж байсан уламжлалт судалгааг баяжуулж, сансрын уудамд гүйцэтгэх
  • Хоёр ба олон талын судалгаагаар “Интеркосмос” хөтөлбөрийн дагуу үргэлжлүүлэн явуулж болох зарим шинэ асуудлыг сонгон авах
  • Дэвшүүлсэн багаж төхөөрөмжүүдийг манай эрдэмтэд инженер техникч нар эх орондоо өөрсдөө хийж турших

ШУА- ийн физик-техник, хими-биологи, ботаник, газар зүй, математик зэрэг хүрээлэнгүүд, Геодези зураг зүйн газар, Ус цаг уурын институт зэрэг олон судалгаа шинжилгээний байгууллагуудын 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон болно. Өнөөгийн ШУА-ын Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл болон Уртнасан зэрэг хүмүүс биологийн судалгааны хөтөлбөрүүдийг боловсруулж, эмнэлгийн судалгааны хөтөлбөрийг доктор Л.Лхагва, физик –техникийн талын хөтөлбөрүүдийг боловсруулахад М.Саандарь, М.Бадарч, М.Энхбаяр, Баасансүрэн, Тулгаа, Ваша, Борчулуун, Дамба, Галсан, Ариун, Хосбаяр, Лхагважав, Өлзийхутаг, Дорж, Оюунбилэг, Батмөнх зэрэг олон хүн оролцсон доо.

Манайхан дөрвөн үндсэн чиглэлээр нийт 25 нэр бүхий 36 туршилт судалгааны ажлыг сансарт туршилт хийхээр боловсруулсан. Монголын эрдэмтэд энэ хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулахаас эхлэн түүний өргөн хүрээтэй хамтын туршилт сорилын ажилд идэвхтэй оролцсон бөгөөд сансрын хамтарсан нислэгээр 1) физик- техник, 2) технологи 3) эмнэлэг-биологи, 4) хүрээлэх орчин, байгалийн нөөц баялаг судлах гэсэн чиглэлээр судалгаа шинжилгээ, туршилтыг амжилттай хийж гүйцэтгэсэн билээ. Эдгээрийн зарим нэгээс дурдвал:

Тухайлбал, байгалийн нөөц баялаг судлах “Биосфер-мон” туршилт :

  • Монгол орны геологи, газарзүй, газар хөдлөл, ус хөрс, ургамал, мөнх цас, мөсөн голын тогтоц, бүтэц хэв шинж, хил зааг, нөөц, цаг агаарын гамшигт үзэгдэл зэргийг нарийвчлан тодотгох,
  • Газрын доорх ус, нефть байж болохуйц шинж тэмдэг бүхий нутаг дэвсгэрийг илрүүлэх зорилго бүхий 14 даалгаврыг бас биелүүлсэн  байдаг.
  • “Эрдэм”, “Спектр-мон” туршилтад : солонго, констракт, цаг уур, горизонт зэрэг даалгавар орж байлаа.
  • Мөн технологийн олон туршилт хийсний нэг нь “Эрдэнэт”. Энэ нь жингүйдлийн орчинд болор үүсэх үйл явцыг ажиглах судалгаа байжээ. “Алтай-1,2” гэсэн задгай сансарт хайлш гаргаж авах туршилтыг хийсэн.

Тэдгээр ажлын үр дүнд :

  • Монгол Улсын газар тариалангийн талбайн газар зүйн зураглал хийх, бүтээмжийг урьдчилан тогтооход чухал ач холбогдолтой болсон байна
  • Мөн анх удаа Монгол Улсын нутаг дэвсгэрийн цэнгэг усны нөөцийг данслах зорилгоор Монголын уулархаг нутгийн мөсжилтийн зургийг авч судалгаа явуулсан байдаг .
  • Хамтарсан нислэгийн үеэр зургаан бүсчлэлийн тусгай аппаратаар  Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан зураглалыг ч хийсэн. Тэрхүү зураглалуудыг Геодези зурагзүйн газар доктор М.Саандарийн удирдлагаар сэдэвчилсэн карт хийсэн нь өнөө хэр нь ашиглагддаг.
  • Сэдэвчилсэн карт гэдэг нь хавтгай цаасан дээрх газрын зураг биш. Зүгээр нэг зам харгуй, уул ус тэмдэглэсэн төдий бус газарх доорх баялгийн хэмжээг хүртэл тодорхойлох боломжтойгоороо онцлог  юм.
  • Монгол орны нутаг дээрх газрын цардасын эртний хагаралт, цагариган бүтцийг олж илрүүлэх, тэмдэглэх, тэдний огтолцлолыг олох зэрэг судалгааны олон тооны ажил хийсэн. Ийм огтолцолууд дээр Эрдэнэт, Оюу толгой зэрэг асар байгалийн баялагийн нөөцтэй орд газрууд оршиж байна.
  • Мөн биологийн “Чацаргана” туршилтаар сансрын нислэгийн үед хүний бодисын солилцоонд чацарганы бэлдмэл хэрхэн нөлөөлдгийг судлах зорилготой байв. Сансрын нисэгчдийн хоолны найрлага орцод (рационд) чацарганы тос оруулсан шинэ бүтээгдэхүүнийг боловсруулж гаргах талаар хамтарсан туршилт явуулсан. Ингэж гаргаж авсан шинэ бүтээгдэхүүнийг туршиж үзэхэд биологийн өндөр идэвхтэй, сайн хадгалагддаг, амтлаг сайн чанартай болохыг харуулсан байдаг.

Сансрын хамтарсан нислэгийн үр дүнд өнөө үед Монгол Улсад байгаль орчин, ус цаг уур, хөдөө аж ахуй, уул уурхай, байгалийн нөөц, харилцаа холбооны зэрэг олон салбарт сансрын технологийг өргөн хэмжээтэй хэрэглэх болсон. Тухайлбал, цаг агаарын мэдээлэл хүлээж авах, жи пи эс хэрэглэх, сансраас хүлээн авсан дохиогоор дамжуулан олон сувгийн телевиз үзэх, сансрын зургийг ашиглан цэвэр усны нөөц, уул уурхайн ордыг илрүүлэх, байгаль орчны нөхцөл байдлыг тандах зэргээр бид сансрын технологийг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэглэх болсон .

Сансрын хамтарсан нислэгийн матералыг боловсруулах, үр дүнг гаргах гэдэг бол их ажил байлаа. Түүнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, сансрын нисгэгч М.Ганзоригийн удирдлагын дор ШУА, Геодези зураг зүйн газар, Ус цаг уурын хүрээлэн зэрэг газруудад ажиллаж байсан  олон баг, хамт олон сайн хийж гүйцтгэсэн болно. Сансрын нисгэгч, доктор М.Ганзоригийн судалгааны ажлын шинэлэг тал өгөөж нь : 

  • Сансрын мэдээллээр байгалийн түргэх хувьсах, нөхөн сэргэн нөөц болох байгалийн ургамалын судалгааг анх удаа хийсэн
  • Сансрын тандан судалгааны ажилд анх удаа олон спектрийн арга, туршлагыг ашигласан
  • Сансрын болон –газрын хэмжилтийн аргуудыг хослуулан ашигласан
  • Өөр өөр төрлийн ургамлуудын спектрийн судалгааг хийж ,зохих үр дүнд хүрсэн
  • Сансрын судалгааны эрдэмтэд Монгол Улсад төрөх үүд хаалгыг хамгийн анх нээжээ

Хамтарсан нислэгээс хойш  аль хэдийнэ  40 жил өнгөрчээ. Энэ хугацаа бол хүний амьдраын бараг тал үетэй тэнцэнэ. Энэ бүхий л хугацаанд Монгол Улс, ОХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа маань бараг ганцаараа Монгол Улсын сансар судлалыг төлөөлөн Монгол Улсын сансрын лого болон зүтгэж байна. Харин Монгол Улсын төрөөс сансар судлалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байсаар өдий хүрлээ. Зөвхөн сансрыг сонирхон судлагч цөөн тооны судлаачид, зүтгэл санаачлагатай хэдхэн залуучуудын хүчээр бага зэрэг амжилт олсон байгааг үгүйсгэхгүй.

Өнөөг хүртэл сансар судлал бидэнд үр өгөөжтэй хэвээр байгаа хэдий ч  Гүррагчаа баатар, Ганзориг хөдөлмөрийн баатар нар маань 10 жил тутам сансрын нислэгийнхээ тухай сануулах ажлыг хийсээр байхад Монголын төр түүнээс илүү доривтой ажил санаачлан гүйцэтгэж, тодорхой амжилтанд хүрч чадахгүй сансар судлал манай оронд зогсонги байдалд ороод байна.

“Союз-39” сансрын хөлгийн командлагч сансрын нисэгч Владимир Жанибековын дурсамжаас:

“Монголын сансрын нисгэгч бусдаас юугаараа онцлог байсан гэвэл, дорны хүний юманд буурь суурьтай ханддаг шинж байсан.  Тэр тухайн байдлыг дүгнэж чаддаг сайн талтай. Нөхцөл байдалдаа гайхалтай дасан зохицож чаддаг. Тэр хэзээ ч илүү юманд сэтгэл зовдоггүй, хэзээ ч сандарч, яардаггүй. Бүх юмыг яг таг хийдэг. Яг л цагны механизм шиг. Өөрийн цагийн хуваарийг яг таг биелүүлж, хөтөлбөрөө хянаж байсан. Долоо хоног хамт сансарт нисэхэд ямарч өө сэв гаргаагүй. Биднийг Монгол дээгүүр нисэж байхад тэр хөлгийн цонхноос салдаггүй байсан нь л тийм юм даа. Гүр цонхоор эх нутгаа хараад нүдээ салгаж чадахгүй ширтэж маш их баярлаж байсан.” 

Өнөөдөр дэлхий нийтээр дахин сансрын уудмыг судлах, эзэмших  талаар өрсөлдөөн бий болж улам идэвхжиж байна. Манай улс сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон боловч сансар  судлалд бараг анхаарлаа хандуулахгүй байна. 

Өнөө үед сансрын уудам олон улсын хамтын ажиллагааны маш том салбар болж байна. Ойрын үед дэлхийн хамтын нийгэмлэг саранд хоёрдахь хүнээ хүргэх гэж зэхэж байна. Бас Ангараг гарагт нисэх сансрын багаа бэлтгэж байна. Энэ бүхэн нь сансрын уудам бол хичнээн их шавхагдашгүй орчин,салбар болох нь тодорхой байна. Урьд өмнө сансрын хөтөлбөрт оролцож байгаагүй олон шинэ улс орнууд сансрыг судлах, сонирхох том хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх боллоо. Нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд ,АНУ-ын сансрын нисэгч Скот : “Өнөөдөр Орос, АНУ--ын харилцаа төвөгтэй байгаа. Бид энэ тал дээр сүрхий анхаарал хандуулдаггүй. Хэрвээ манай хоёр орны ерөнхийлөгчийг хоёр долоо хоног сансарт амраачихвал энэ дэлхийн санаа зовсон олон асуудал аяндаа шийдэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн байдаг. Сансар судлал гэдэг хүмүүсийн эвлэрэл, хамтын ажиллагааны гайхалтай талбар. Өнөөдөр хүн төрөлхтөн сансар руу тэмүүлж судалгаандаа асар их анхаарал хандуулж байна. Хятад, Саудын Араб зэрэг улсууд энэ салбарт асар их хүч хаяж, хүнээ нисгэлээ. Удахгүй Ангараг руу эмэгтэй сансрын нисэгч илгээхээр яригдаж байна. Манай улс ч бас энэ сэдвийг тойроод өнгөрч болохгүй. Тун удахгүй хоёр дахь монгол хүнээ сансарт нисгэж ажиллуулах талаар ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Энэтхэг, Саудын араб зэрэг орнууд болон Европын холбоонд санал тавих цаг болсон. Ингэж асуудлаа томоор харж дэвшүүлбэл бид сансрын судалгааны том хэмжээний хөтөлбөр боловсруулах боломжтой байгаа. Манай мэргэжилтэнүүд хүрээлэх орчны мониторинг, хяналт судалгаа, хөдөө аж ахуйн зорилготой олон төрлийн үнэлгээ, усны нөөц ,геологи хайгуул зэрэг үндэсний хэмжээний зорилтууд болон дэлхийн озоны давхаргын хяналт үнэлгээ, дэлхийн дулааралын нөлөөллийн хүчин зүйлүүд зэрэг глобаль судалгааны хөтөлбөрүүдийг боловсруулж оролцоход бэлэн байна. Одоо бид 40 жилийн өмнөх шигээ туршлага маруухан бишээ.Энэ хооронд сансрын холбоо, сансрын тандан судлалын талаар манай улс асар их хөгжил дэвшилд хүрсэн. Дэлхийн ямарч оронд хэрэглэж байгаа сансрын тандан судлалын мэдээ хүлээн авах, тоон боловсруулалт хийх тоног төхөөрөмжийг ашиглаж, дэлхийн сансрын манлай орнуудад суралцсан мэргэжлийн хүний нөөцтэй болоод байна. Гагцхүү тэднийг зөв зохион байгуулах талруу илүүтэй анхаармаар байна.Ядаж сансар судлалын үндэсний зөвлөлөө шинэчлэн зөв зохион байгуулж ажиллуулах, бас сансар судлал хариуцсан засгийн газрын байгууллагатай болмоор байна. Тэгсэнээр тэр байгууллага үр өгөөжөө шууд өгч эдийн засаг,нийгмийн хөгжилд илүү түлхэц өгөх боломжтой.Өнөөдөр Монгол улсад сансрын тандан судалгаа амжилттай хөгжиж ,байгаль орчин, цаг уурын салбарт маш үр дүнтэй ашиглаж байна. Хиймэл дагуулын мэдээгээр өдөр бүр үүл, цас, ургамлын төлвийг үнэлж, ой хээрийн түймэр, шороон болон цасан шуурга зэрэг гамшгийн мониторинг хийж байна.  Мөн үндэсний болон глобаль хэмжээнд нарны хөнөөлт хэт ягаан туяанаас хүн амьтан, экосистемийг хамгаалах бамбай болсон озоны давхаргыг судлах, үнэлэхэд үр дүнтэй ашигладаг. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар(NASA) болон Далай-агаар мандлын шинжилгээний байгууллага (НОАА),  Японы ТЕРРА/МОДИС дагуулын тандан судалгааны мэдээллийг өнөө үед озоны давхаргын хяналтанд дараах 3 үндсэн зорилгоор ашиглаж байна.

Үүнд:

  • Озоны давхаргын төлөв байдал, хомсдолын хэмжээг хянах (1975- 2015)
  • Озоны давхаргын цоорхойн  нөхөгдөлийг үнэлэх (2010-2021)
  • Озон задалдаг бодисын “хууль бус “ хэрэглээнд  тавих олон улсын хяналт  (2018-2021 зэргээр сансрын тандан судалгааг хийдэг .

Монгол хүнд сансар гэдэг холын зүйл биш ээ, магадгүй сансартай дэндүү ойрхон ард түмэн гэж боддог. Яагаад гэвэл сартай, сансартай хаяа тэрлэн оршдог, малын бэлчээр, гэрийн хаяанаасаа л сарыг ажиглаж шинждэг ард түмээн .
 

Доктор, профессор Ц.Адъяасүрэн /Байгаль орчны гавьяат ажилтан/

Утас : 99192160

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.89.9] 2021/3/22
Монголыг муулж барууныг магтсаныхаа төлөө угаадасны мөнгөө олж байдаг гуйлгачингуудад Монгол ол хүн сансарт ниссэний баярын мэнд хүргэе. Энэ өдөр хөх Толбот Монгол хүн бүрийн баяр. Харин эрлийз, урвагч харийн боолуудын гунигийн өдөр билээ. Уууууууухайййй.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.117] 2021/3/22
Hun gechihcheenee. Neg sogtuu oros neg komminist uher achij yavchaad irsen yum bish uu
0 | 0 Хариулах
Зочин [192.82.83.72] 2021/3/21
Хэзээ ч мартахгүй. Монголын түүхийн хамгийн тод бичээсийн нэг байх нь тодорхой.
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.37] 2021/3/21
НИССЭН Л БОЛ НИССЭН ШҮҮ ДЭЭ. НИСЭЭГҮЙ ЮМЫГ ХУДЛАА ЯРИАД БАЙГАА БИШ. ХАРИН ҮНЭ ЦЭНЭ ГЭХИЙГ ЦЭН ГЭЖ БИЧНЭ ГЭЭД БАЙГАА ЮМ ДАА. БИ БОЛ ЯАЛТ Ч ҮГҮЙ ЦЭНЭ Л ГЭЖ СУРСАН. ЦЭН ГЭЖ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ХАРЪЯАЛАХЫН ТИЙН ЯЛГАЛ ЗАЛГАХДАА "ҮНЭ ЦЭНГИЙН" ГЭЖ БИЧИХ ЁСТОЙ БОЛНО.
3 | 0 Хариулах
Зочин [185.180.223.160] 2021/3/21
Гүррагчаагаас өмнө сансарт ялаа ниссэн.
1 | 4 Хариулах
Зочин [66.181.183.178] 2021/3/21
энэ яг галзуу хүн байна.
3 | 0 Хариулах
Зочин [103.10.21.46] 2021/3/21
Үгээ цэнэ. Цэнэх гэдэг бол тунгааж бодох гэдэгтэй ойролцоо утгатай үг. Харин цэн гэдэг бол мөнгөний хэмжих нэгж. Цэн цэнгийн алтан бөгж... гээд дуу байдаг. Үнэтэй, цэн алттай жишихүйц үнэтэй гэсэн утгатай үг юм.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.89.9] 2021/3/22
Таван цэн алт нь болбол хө гээд эртний дуу байдаг даа малаа. Цэнэ гэж бичнэ. Сүүлийн үед гадны даалгавараар новшнууд эх хэлээр минь их оролдож бнаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.178] 2021/3/21
Дэлхийд цөөхөн орон хүнээ сансарт нисгэсэн юм. Үүнийг гутаагаад байдаг новшнууд бол нэг бол сэтгэцийн өвчтэй. Нэг бол Mонгол хүн биш. Монголын хамгийн том бахархалын нэг бол Монгол хүн сансарт ниссэн агуу үйл явдал юм. Үүнийг гутаагаад байгаа хог шаарнуудыг шалгах хэрэгтэй!! Сансарт ниссэнээр тусгаар тогтносон Монгол Улсын нэр хүнд дэлхийд гарсан юм, оркуудаа!
5 | 2 Хариулах
gg [66.181.185.105] 2021/3/21
ODOO BOLILDOO PIZDANUUDAA
3 | 6 Хариулах
Зочин [66.181.183.178] 2021/3/21
Дэлхийд цөөхөн орон хүнээ сансарт нисгэсэн юм. Иймэрхүү юм бичээд байдаг новшнууд бол нэг бол сэтгэцийн өвчтэй. Нэг бол Mонгол хүн биш. Монголын хамгийн том бахархалын нэг бол Монгол хүн сансарт ниссэн агуу үйл явдал юм. Үүнийг гутаагаад байгаа хог шаарнуудыг шалгах хэрэгтэй!! Сансарт ниссэнээр тусгаар тогтносон Монгол Улсын нэр хүнд дэлхийд гарсан юм, оркуудаа!
6 | 0 Хариулах
Зочин [192.82.89.9] 2021/3/21
Сэтгэц асуудалтай галзуу минь маш хурдан эмнэлэг бараад
3 | 0 Хариулах
зочин [183.177.99.230] 2021/3/21
Тиймээ Оросын сэтгүүлч яг л оноод хэлчихсэн шүү дээ монголын ард түмэн мартаагүй л байх тухайн үед монгол зөвлөлтийн бат найрамдал гээч юмаар ард түмний тархийг угаасан төдий л
1 | 4 Хариулах
Зочин [192.82.89.9] 2021/3/22
Хөөе архичин минь чамайг баруун явж шалны алчуур болох мөрөөдлөө зүүдэлж байхад Монголын ард түмэн бид хүнээ сансарт ниссэний баяраа тэмдэглэж бна. Өмдөндөө шээж бна уу .
1 | 0 Хариулах
Зочин [217.23.5.42] 2021/3/21
Сансарт анх 1947 онд ялаа ниссэн.1949 онд сармагчин,1951 онд нохой ниссэн. Монголын усны тархалт,геологийн судалгаа гэх мэт ач холбогдолтой чухал судалгаа шинжилгээнүүд Оросуудын удирдлаган доор явж,үр дүн нь Зөвлөлтөд үлддэг байсан.Шоу хэлбэрийн,ач холбогдолгүй олон судалгаа тэртэй тэргүй хэнд ч хамаагүй.
2 | 5 Хариулах
Зочин [192.82.89.9] 2021/3/21
Битгий хуцаад бай цөөвөр минь. Монгол улсын сайхан бүхэн рүү нулимж бдаг энэ мэт цөөн хэдэн урвагч хулгайчуудыг эх орноосоо хөөцгөөе.
3 | 0 Хариулах
Ха ха [202.126.88.203] 2021/3/21
Сансарт ааруул чацаргана идвэл ямар хэлбэр хэмжээтэй баах вэ гэдэг туршилт хийсэн гэжуугаа.
1 | 5 Хариулах
Зочин [192.82.89.9] 2021/3/21
Эрлийз хурлийзууд, эх орноосоо урвагчид яг ингэж хуцдаг юм. Ийм новшнууд таарвал шууд эх орноосоо маш хурдан зайлахыг санал болгоорой.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.203] 2021/3/21
40 жил улиг болтол ярьсан коммунист үзэл суртлаа больчих. Сансрын хөлөгт юу ч хийхгүй, юунд ч гар хүрэхгүй сууж байгаад ирсэн л гэсэн шд. Оросын ОРТ тэгж ярьсан шүү. ОРТ гэдэг бол үндэсний төв телевиз нь.
4 | 7 Хариулах
Зочин [66.181.183.178] 2021/3/21
Дэлхийд цөөхөн орон хүнээ сансарт нисгэсэн юм. Иймэрхүү юм бичээд байдаг новшнууд бол нэг бол сэтгэцийн өвчтэй. Нэг бол Mонгол хүн биш. Монголын хамгийн том бахархалын нэг бол Монгол хүн сансарт ниссэн агуу үйл явдал юм. Үүнийг гутаагаад байгаа хог шаарнуудыг шалгах хэрэгтэй!! Сансарт ниссэнээр тусгаар тогтносон Монгол Улсын нэр хүнд дэлхийд гарсан юм, оркуудаа!
4 | 2 Хариулах
Зочин [203.91.115.53] 2021/3/21
1990 onoos hoish yamar devshil garsan yum?Buruu taldaa rultei prius unaj oodognoson hortoi arhi uuj bie bienee alsan buhel buten ork sarmagchinguudiin davhraga uussen.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.206] 2021/3/21
Эрдэм шинжилгээ судалгааны 30 гаруй туршилт хийсэн нь үнэн юм уу. Оросын төв телевизийн нэвтрүүлэгч нь Гүр ээ, элдэв юм хүмээр бүү оролд, хамаагүй товч конооп дарчихав, зүгээр сайхан, томоотой сууж байгаад буугаарай гээд нисгэсэн гээд байсан.
5 | 5 Хариулах
Зочин [217.23.5.42] 2021/3/21
Зүгээр л шинжлэх ухаанд ч гэсэн шоу гэж бас байдаг юм.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.152] 2021/3/21
Гүррагчаагийн гар нь хөхрөөд ирсэн гээ биздээ. Янз бүрийн кноопруу хэрэгт дурлаад хүрэх гэхээр нь Жанибеков гарыг нь цохиод бсан гэсэн.
4 | 5 Хариулах
Зочин [192.82.89.9] 2021/3/22
Монгол хүн сансарт ниссэний баярын мэнд хүргэе. Барууны угаадас горьдсон нэг муу архичин гуйлгачаан.
1 | 0 Хариулах
zichin [192.82.72.67] 2021/3/21
Сансарт ниссэн бол ШУы салбарын ололт. Төр анхаарвал эрдэмтэд юм хийдэг болхын тод жишээ. Одоо энэ цагт хөдөө хотгүй модон жорлонгүй, үерийн шар усанд гэриэйгээ автсан тог цахилгаангүй сууж байна Ямар африк ядуу оронд төрсөн биш. Залхуурал, назгай бодлогогогүй ШУы талаар ойлголтгүй байдлаас үүсэж буй хор
3 | 1 Хариулах
Зочин [103.212.118.15] 2021/3/21
үнэ цэнэ
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.183] 2021/3/21
Үнэ цэн юм билээ, багш нар л буруу зааж байж гэж ойлгосон, би ч цэнэ гэж бичдэг бсан, одоо цахимжаад алдаа шалгуурууд гарч ирээд цэн гэж бичих ёстойг нь ойлгосон
1 | 4 Хариулах
Зочин [192.82.89.9] 2021/3/22
Битгий хуцаад бай . Цэн цэнгийн алтан бөгж нь хө гээд дуу байдаг болохоос цэнэ цэнэгийн гэж дуулах уу. Харийн даалгавараар Монгол хэлийг сүйтгэж буй харийн боолуудын үтэр түргэн шийтгэхгүй бол энэ мэт хорлон сүйтгэгчид их бна. Сүүлийн үеийн Монгол хэлний дүрмийг хар. Энэ ллруудаа. Монгол хэлээ аварцгаая. Хазгай хэлтэн , эх орноосоо урвагчид Монгол хэл зүйгээр оролдохоо болино уу.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.78.32] 2021/3/21
Odo bolio, 40 jil show hiilee, daraagiin hunee nisgeh tuhai yarimar bdag
1 | 1 Хариулах
Зочин [124.158.85.206] 2021/3/21
ОРОСЫН ЗУРАГТААР НЭВТРҮҮЛЭГЧ НЬ ОНДОО Л ЮМ ЯРИАД БАЙСАН ДАА.
7 | 3 Хариулах
Зочин [192.82.89.9] 2021/3/21
Хаха. Чи ямарч гадаад хэл мэддэггүй ш дээ архичин минь . Чамайг мэднэ ш дээ малаа. Бас Орос нэвтрүүлэг ойлгодог гэнээ хаха. Энэ Оркууд их хуцнаа.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.176.167] 2021/3/21
үнэ цэнэ
4 | 2 Хариулах
Зочин [202.9.47.4] 2021/3/21
үнэ цэн гэдэг юм, толь бичгээс хараарай
2 | 3 Хариулах
Зочин [192.82.89.9] 2021/3/22
Бохируудын зохиосон толь бичгийг үтэр түргэн өөрчилж шатаах цаг болсон. Та нар Монгол хэл зүйгээр чинь оролдож бна. Үнэ цэнэ зөв. Зөв зөв за
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.13] 2021/3/21
Үн цэн
0 | 3 Хариулах
Зочин [202.9.47.13] 2021/3/21
Үн цэнтэй
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.51] 2021/3/21
үнэ цэн гэж бичдэг юм аа
4 | 3 Хариулах
Зочин [202.9.47.13] 2021/3/21
Үнэ цэнэ
5 | 2 Хариулах
Зочин [202.9.47.13] 2021/3/21
Үнэ цэнэтэй
3 | 1 Хариулах