2021/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.64₮
B30
УЛААНБААТАР
15°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-3°
07:00
S30
-2°
08:00
S32
-1°
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S30
10°
13:00
S30
12°
14:00
S30
13°
15:00
S26
13°
16:00
S26
13°
17:00
S30
12°
18:00
S26
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Тэмүүлэн: Нийслэлд 160 тохиолдол батлагдсаны 19-ийнх нь халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн хоногт 24,482 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 160 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,658 болж байна.

Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 160 тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдлээ. 

Шинээр батлагдсан 160 тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • БЗД-ийн 4, 14, 26 дугаар хороо,
  • БГД-ийн 7 дугаар хороо,
  • СБД-ийн 11, 12 дугаар хороо, 
  • СХД-ийн 3, 8, 25, 37 дугаар хороо, 
  • ХУД-ийн 20 дугаар хороонд байна. 

Сүүлийн хоногт 84 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,296 боллоо.  

Өнөөдрийн байдлаар нийт 1,284 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,138 хүндэвтэр 136, хүнд 7, нэн хүнд 3 хүн байна.

Халдварын нөхцөл байдал өдөр ирэх тутам хүндэрч байгаа. Тиймээс иргэд минь халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж мөрдөх хэрэгтэй байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.19/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС харах боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/874860816683398

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 4,125 /2021.03.19/

  • Улаанбаатар-3,767 /сүүлийн 24 цагт 160 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-6 
  • Архангай-4 
  • Орхон-25
  • Төв аймаг-18 
  • Сэлэнгэ аймаг-217
  • Дархан-Уул-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь аймаг-32 байна.
  • Хөвсгөл-7 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x