Байгаль хүн хоёр хүйн холбоотой. Ногоон модод, уулс хангай, гол мөрөн, ургамал цэцэгс, тэнгэрийн уудмыг мэдрэхгүйгээр хүмүүс бид яаж бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байх билээ. Ялангуяа удаан хугацааны хөл хорионы үед агаар салхи, байгаль хүнд ямар хэрэгтэй болохыг мэдэрлээ.
Хүн төрөлхтөн одоогийн энэ төрхөө олтлоо олон сая жил байгальд амьдарсан учир байгалиас тусгаарлагдах нь сэтгэл гутралд орох нэг шалтгаан гэж үздэг. Тэгвэл таныг дахин ямар нэгэн хөл хорионд ороход, аль эсвэл цаг завгүй үед ч байгальтай ойр байлгах гэрэл зургийн үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хүргэе.
Аялал амралтын платформ joinme.mn мэргэжлийн байгалийн гэрэл зурагчидтай хамтран гэрэл зургийн онлайн үзэсгэлэн худалдаа явуулах гэж байна. 5-15 жилийн туршлагатай байгаль, аяллын гэрэл зурагчид өөрсдийн шилдэг бүтээлээ joinme.mn-д байршуулж, энэ гуравдугаар сарын дунд хүртэл онлайнаар худалдаалж хүргэх юм.
Зургийн төрлийн хувьд Монгол орны хангай говь, тал хээр, шүтлэгт хайрхан, гол мөрөн, хөдөө нутгийн аж амьдрал гээд дөрвөн зүг, найман зовхист үзэсгэлэнт газруудыг уран сайхны аргатай хослуулан фото, канвас хэвлэлттэйгээр танд хүрнэ.
Ингээд танд үзэсгэлэнд дэлгэгдэх зарим зургуудаас сонирхуулъя. Бүх гэрэл зургийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Эх сурвалж: Joinme.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!