Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ахмад настны халамжийн зэрэг дөрвөн төрлийн тэтгэврийг гуравдугаар сарын 15-наас ehalamj.mn-ээр олгоно

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж байгаа.

Уг ажлын хүрээнд эхний ээлжинд "Жирэмсэн эхийн тэтгэмж”, “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”, “Ихэр хүүхдийн тэтгэмж”, “Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж”, насны хишиг, Эхийн алдар 1 болон 2 дугаар одонтой эхэд олгох мөнгөн тусламж зэрэг нийт 6 төрлийн үйлчилгээг 2020 оны 08 дугаар сараас эхлэн уг цахим системд бүртгэж эхэлсэн.

Өнөөдрөөс Нийгмийн халамжийн сангаас олгодог

  1. Ахмад настны халамжийн тэтгэвэр,
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр,
  3. Одой иргэнд олгох тэтгэвэр,
  4. Өрх толгойлсон эцэг, эхэд олгох халамжийн тэтгэврийг тус системээр дамжуулан олгох боломжтой боллоо. Ингэснээр нийт 10 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ.

Дээрх 4 төрлийн тэтгэврийн үйлчилгээг энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн www.ehalamj.mn систем-ээр дамжуулан олгоно.

www.ehalamj.mn нэгдсэн систем нь төрөөс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх зорилготой юм

 

 

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам