Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

COVAX хөтөлбөрт оролцогч 142 улсад тавдугаар сарыг дуустал 237 сая тун "Covishield" вакцин нийлүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Вакцины дараах эмнэл зүйн шинж тэмдгийг хэвийн гэж үзсэн учраас маргаашаас вакцинд хамруулах иргэдийн тоог 10-13 дахин нэмэгдүүлэн дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байна” хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг хэлэв.

Мөн тэрбээр, дэлхийд хоногт дунджаар 7.7 сая хүн дархлаажуулалтад хамрагдаж байна.  Энэ хурдаар явбал хоёр тунт вакцинаар дэлхийн нийт хүн амын 75%-ийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатай гэсэн тооцоо гарсныг дурдсан юм.

Түүнээс гадна, 100 хүн тутамд 95.4 тун вакцин зарцуулсан үзүүлэлтээрээ Израил Улс дэлхийд тэргүүлж байна. 2021 оны гуравдугаар сарын 7-ны байдлаар 111 оронд 300 сая орчим тун вакцинаар дархлаажуулалт хийжээ.

COVAX хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын Serum хүрээлэнд үйлдвэрлэсэн “AstraZeneca” компанийн хөгжүүлсэн COVISHIELD вакциныг түгээх эхний шатны хуваарийг 2021 оны гуравдугаар сарын 2-ны өдөр шинэчлэн танилцуулсан байна.

Хуваарийн дагуу 2021 оны тавдугаар сарыг дуустал хөтөлбөрт оролцогч 142 улсад 237 сая тун вакцин нийлүүлэх юм.

Түгээж эхэлснээс хойш эхний 12 хоногт Африк, Ойрхи Дорнод, Ази, Номхон далайн болон Латин Америкийн 28 улсад 15.7 сая орчим тун вакцин хүргүүлсэн бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 8-14 хүртэлх дараагийн долоо хоногт 31 орон 14.4 сая тун вакцин хүлээн авах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Гуравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар хүн амаа дархлаажуулж байгаа тэргүүлэх 10 орон:

Улс Хамрагдсан хүн (сая) Вакцины төрөл
АНУ 87.9 Pfizer Moderna Johnson&Johnson
БНХАУ 52.5 Sinopharm/Beijing Sinovac Cansino Sinopharm/Wuhan
Их Британи 22.8 Pfizer Moderna AstraZeneca
Энэтхэг 20.6 Bharat AstraZeneca
Бразил 10.3 Sinovac AstraZeneca
Турк 9.9 Sinovac
Израил 8.6 Pfizer Moderna
ОХУ 7.5 Sputnik V
ХБНГУ 7.3 Pfizer Moderna AstraZeneca
Эмират 6.2 Pfizer Gamaleya Sinopharm/Beijing

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3965972726787885