Короновирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх, иргэдээ дархлаажуулах ажил эхэлсэн талаар Засгийн газрыг гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлаас сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг сар тутам хэлэлцэх, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлэх үүрэг бүхий Түр хорооны гишүүдэд мэдээллээ.
Иргэдээ вакцинжуулах төлөвлөгөөний хүрээнд насанд хүрсэн иргэд буюу нийт иргэдийн 60 хувь буюу 1.9 сая хүнд хийх вакцин авах юм байна. Үүнд
Эхний ээлжинд эрүүл мэнд, цагдаа, онцгой болон стратегийн салбарын ажилтан, алба хаагчдаа вакцинжуулж эхлээд байгаа гэлээ.
“Синофарм” компаниас 300,000 тун вакциныг арилжааны шугамаар дөрөвдүгээр сард багтаан худалдан авах боломжийг судалж байгаа бол COVAX хөтөлбөр, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Pfizer вакцины 25,000 тунг оруулж ирэх асуудал хэлэлцэгдэж байгаа гэлээ.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!