Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 47,110 хүнд шинжилгээ хийж халдварын 58 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 10 тохиолдлыг "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн. Энэ 10 хүний хоёр нь эхний шинжилгээгээр илэрсэн бол бусад 8 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 253,617 хүнийг шинжилгээнд хамруулж, нийт 47 халдварын батлагдсан тохиолдол илэрлээ. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой. 47 тохиолдлын 20 нь шинжилгээний явцад илэрсэн бол 27 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. Тандалт судалгааны явцад "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн дийлэнх тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, хавьтлын хавьтал байсан болох нь тогтоогдож байгаа.
Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:
Сүүлийн 24 цагт 17 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,551 болсон бол үүнээс 1,819 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 717 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 84, хөнгөн 615 байна" гэв.
ШУУД ҮЗЭХ: /2021.02.19/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Дотоодын 2,038 халдварыг танилцуулбал /2021.02.19/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!