Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал ХК 1.87 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Мандал даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн ээлжит хурлын шийдвэрээр 2020 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 3 төгрөг буюу нийт 1,872,904,800 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 6 сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

2020 он цар тахлын эрсдэлтэй нүүр тулсан, улс орны нийгэм эдийн засгийн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй жил бол байгаа хэдий ч Мандал даатгал бизнесийн өсөлтөө хадгалан,  2020 онд 33.2 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, 4.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна. Түүгээр ч зогсохгүй, Мандал даатгал нь олон улсын үнэлгээний АМ Best агентлагаас санхүүгийн чадавх болон зээлжих зэрэглэлийн үнэлгээ авсан анхны Монгол компани болсон амжилттай өнгөрөгч оноо хаасан.

АМ Best агентлаг Мандал даатгалын ерөнхий санхүүгийн чадавхыг “B”, урт хугацааны зээлжих зэрэглэлийг “BB+” гэж тус тус үнэлсэн бөгөөд цаашдын төлөвийг нь “Тогтвортой” хэмээн үзжээ. Энэхүү зэрэглэлийг гаргахад компанийг олон талаас нь судалж, санхүүгийн үзүүлэлтүүд болон өмнөх хугацааны гүйцэтгэлийг “Strong” буюу “Чадавх өндөртэй” хэмээн тодорхойлсон байна.

Дэлхийд даатгалын салбараар мэргэшсэн үнэлгээ хийдэг олон улсын цорын ганц байгууллагаас ийм үнэлгээ авсан нь Мандал даатгалын андеррайтинг, хөрөнгө оруулалт, эрсдэлийн үнэлгээний үйл ажиллагаа олон улсын стандартын дагуу явдгийн тод илрэл юм. Мандал даатгалын санхүүгийн зэрэглэлийн талаарх AM Best агентлагийн албан ёсны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

Амжилт бүрийн ард хана мэт бат зогсдог мянга мянган харилцагчид болон хөрөнгө оруулагч нартаа талархал илэрхийлье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.