Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын “Хүүхэд бүрд цэвэр ус” төслөөрөө “Алтан сарнай” наадмын шагнал хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 15
Сурталчилгаа

“Алтан сарнай 2020” наадмын нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн шилдэг төслөөр Мобиком Корпорацийн санаачлан хэрэгжүүлсэн “Хүүхэд бүрд цэвэр ус” төсөл шалгарч, “Алтан сарнай 2020” цомын эзэн боллоо.

“Алтан сарнай” наадам нь 20 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж буй бөгөөд энэ жилийн хувьд ерөнхий концепцоо өөрчилж, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хүртээмжтэй нийгэм, инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр нийгэмд үлэмж нөлөө үзүүлж чадсан томоохон төслүүдийг шалгаруулсан билээ.

Наадамд нийт 60 орчим төсөл материалаа ирүүлснээс ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГЭМ төрөлд ''Хүүхэд бүрд цэвэр ус'' төсөл шалгарч, 30,000,000₮-ийн шагнал болон “Алтан сарнай” цомоор шагнагдлаа.

 

Энэхүү төслийн талаар товчхон танилцуулбал: Мобиком Корпораци 2019 онд гаргасан “Хайр түгээе” тусгай цэнэглэгч картын орлогын 10%-ийг энэхүү төсөлдөө зарцуулжээ. “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийн дүнд Ерөнхий боловсролын 110 сургуульд 220 ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулснаар сурагч, багш ажилчид эрүүл, аюулгүй ундны усыг хүссэн үедээ уух боломжтой болжээ.

Алтан сарнай цомын эзэн болсон Мобиком Корпораци нь нийгэмд сайн сайхан үйл хэрэг түгээхэд хошуучлагч, түүчээлэгч нь болж ажиллахын зэрэгцээ 2020-2021 онд “Хамтдаа бүтээе” цэнэглэгч картыг дахин зах зээлд нэвтрүүлж, сайн үйлсийн аянд зориулсан хандивын аянг өрнүүлсээр байна. Тус аяны онцлог нь 21 аймаг болон 9 дүүрэгт хэрэгжүүлэх төсөлд хэрэглэгч өөрийн саналаар хандив өргөх боломжтойгоороо онцлог юм. Сайн сайхныг түүчээлэгч алтан сарнайнууд улам цэцэглэн хөгжих болтугай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.