Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Сар шинийн баярын хөл хорионы үеэр ялгаа гаргахгүй. Бөхийн холбооныхон ойлгож байгаа гэж бодож байна"

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын дарга С.Амарсайхан БЗД-ийн 142-р сургууль дээр ажиллаж буй иргэдээс шинжилгээ авах эмнэлгийн багийнхантай уулзаж, тулгамдсан асуудлыг нь сонссон юм.

Энэ үеэрээ МҮБХ-ноос гаргасан сар шинийн бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт үзэгчгүйгээр зохион байгуулах хүсэлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Бид сар шинийн уламжлалт баяраа тэмдэглэж ирсэн. Гэхдээ цар тахлын улмаас сар шинийн баяраар бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үед нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нөгөө хэсэг нь гэртээ хорионд байх ялгаа гаргахгүй. Нөгөө талаараа халдварын эрсдэл үүсгэхгүй. Бөхийн холбооныхон ойлгож байгаа гэж бодож байна.

Сар шинийн баярын бөхийн барилдааныг цахимаар зохион байгуулах боломжийг судалсан. Ингэхэд цаг хугацаа шаардлагатай, бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаа үед заавал бөхийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Дараа нь зохион байгуулах боломжтой шүү дээ" гэлээ.