Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 20 байршлыг хамгаалалтад авч, хязгаарлалт тогтоогоод байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар хязгаарлалт тогтоон тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулж буй 27 байршил байсан.

Үүнээс өнөөдөр 11:00 цагийн байдлаар, иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсантай холбогдуулан 10 байршлын хязгаарлалтыг цуцалсан бол шинээр Баянзүрх дүүргийн хоёр хорооны гурван орон сууцад халдвар гарсан тул цагдаагийн хамгаалалтад авчээ.

Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоон, хамгаалалтад аваад буйг зарласан байршлуудыг танилцуулая

Сонгинохайрхан дүүрэг:

  • 15 дугаар хороо 20 дугаар байрны 9 дүгээр орц
  • 19 дугаар хороо “21” худалдааны төв

Сүхбаатар дүүрэг:

  • Нэгдүгээр хороо 23 дугаар байр
  • Нэгдүгээр хороо 220-9а байр
  • Есдүгээр хороо 241-р байр
  • Гуравдугаар хороо 45-р байр

Чингэлтэй дүүрэг:

  • Тавдугаар хороо 21-р байр
  • Гуравдугаар хороо 34-р байр
  • Гуравдугаар хороо 24-р байр18
  • Хоёрдугаар хороо 50К-25-р байр

Баянзүрх дүүрэг:

  • 17дугаар хороо 61 дүгээр байр
  • 19 дүгээр хороо Саруул тэнгэр 103 дугаар байр 2 дугаар орц
  • 3 дугаар хороо 5 дугаар байр 1 дүгээр орц
  • 8 дугаар хороо Х апартмент А, В блок
  • 7 дугаар хороо 37а байр
  • 5 дугаар хороо 6 дугаар байр
  • 4 дүгээр хороо Американ дэнж 44/6 дугаар байр
  • 5 дугаар хороо 2 дугаар байрны 8 дугаар орц,
  • 25 дугаар хороо 100 дугаар байр
  • 25 дугаар хороо 170/A дугаар байр

Хязгаарлалт тогтоосон байрны оршин суугчдын шинжилгээний хариу сөрөг гарсан ч 14 хоног хянаж, давтан шинжилгээ авдаг гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өмнө нь мэдээлж байсан билээ.