ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албан хаагчид ХХОАТ-ын тайлан гаргана

ikon.mn
2021 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Та “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн дагуу жилдээ нэг удаа татварын тайлан гаргах ёстойгоо мэддэг үү. Монголын татварын албанаас үйл ажиллагаагаа цахим болгож, бусад байгууллагуудтай хөндлөнгийн мэдээлэл солилцдог болсонтой холбоотойгоор хувь хүн татварын тайлангаа хялбар аргаар гаргах боломжтой болсон. 

Хэн татварын тайлан гаргах ёстой вэ?

Монгол Улсын төсвийн орлогын 15 орчим хувийг бүрдүүлдэг Хувь хүний орлогын албан татварыг төлөгч нь ажил хөдөлмөр эрхэлж цалингийн орлого олж байгаа иргэд, худалдаа үйлчилгээ эрхэлж, хувь хүнээрээ татвараа төлдөг бол, бичил ажил үйлчилгээ эрхлэгч буюу ажлын байргүй ч үйлчилгээ үзүүлдэг худалдаачин, такси үйлчилгээ эрхлэгчид, хөрөнгийн орлого буюу үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлдэг иргэн, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзүүлж орлого олдог иргэд, өмгөөлөл, нотриатын үйлчилгээ эрхлэгч, шагнал урамшуулал, сугалааны хонжворын орлого олсон бол та дараагийн жилийн хоёрдугаар сарын 15-ны дотор Хувь хүний орлогын албан татварын тайлангаа гаргана.

Төрийн албан хаагчид Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн дагуу Хувийн ашиг сонирхол, Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг. Энэхүү мэдүүлгийн өөрийн орлогын мэдүүлэг хэсэг нь хувь хүний татварын тайлангийн дүн мэдээтэй тохирч байх ёстойг анхаараарай.

Хэрхэн гаргах вэ?

Та бүхэн татварын тайлангаа гаргахдаа www.etaх.mta.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтрэн орж, тайлан тушаах хэсгийг сонгон орж,  ТТ-06 тайлангийн маягтыг сонгон орж тайлангийн үндсэн нүүр хуудсыг хадгална. Түүний дараа “мэдээлэл” хэсгээс өөрийн орлого олсон төрлөөр мэдээллээ татснаар татварын тайлангийн систем таны тайланг боловсоруулах болно. 

Тайлан гаргах ерөнхий заавар:

Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргах заавар 

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргах заавар 

Үргэлжлүүлэн татварын хөнгөлөлт эдлэх болон гадаадад сурч байгаа оюутны сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдлэх заавар:

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Тайлан гаргаад өгье [202.126.88.204] 2021/2/10
ХХОАТ-ЫН ТАЙЛАН ГАРГАЖ ӨГНӨ. 5К ЦУСНЫ ЦАГААН ЭСИЙН ХҮНД ХАВДАРТАЙ БОЛСОН НАЙЗДДАА ДЭМ БОЛОХ гээд пост орууллаа. Таны өгсөн багахан хандивт эргүүлээд би ХХОАТТАЙЛАНг тань гаргад өгье. Хамгийн гол нь тайлан нэвтрэх нэр кодтой байгаарай. 99901347 асууж тодруулах зүйл байвал холбогдоод асуугаарай
0 | 0 Хариулах
Уламбаяр [202.9.46.27] 2021/2/1
Одоо жишээ нь банкны хүүгийн орлогоос төр 10 хувийг нь авдаг шүү дээ. Тэр нь тухайн хүний регистрийн дугаар оруулахаар төдөн төгрөгөөс төдөн төгрөг авсан гээд гараад ирэх үү.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.43] 2021/2/1
Яг тэгдэг юм байна лээ
1 | 0 Хариулах
Уламбаяр [202.9.46.27] 2021/2/1
Өө, тэгвэл амар л юм байна. Төр авсан нь үнэн, төрд төлсөн нь үнэн. Тэгэхдээ сайн дураараа ч төлөөгүй л дээ, төр бараг хүчээр төлүүлж байгаа юм чинь. Хэ хэ.
4 | 2 Хариулах