Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Анар: Орчлон сургууль төгсөгчдөд зориулсан “Боловсролд хамтдаа” цахим хөтөлбөрийг зохион байгуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 13
Сурталчилгаа

Орчлон олон улсын сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Боловсролд хамтдаа” уриалга дор ЕБС төгсөгчдөд зориулсан цахим боловсролын цуврал ажлуудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын их дээд сургуулиудыг танилцуулах “Боловсролд хамтдаа” цахим өдөрлөгийг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулсан юм. Технологийн шинэлэг шийдлүүдийг ашиглан олон нийтэд нээлттэй зохион байгуулсан энэ өдөрлөгт 21 аймаг, Улаанбаатар хот, хилийн чинадаас нийт 5000 оролцогч шууд оролцохоор бүртгүүлж, 600 мянга гаруй хүнд хүрсэн байна. Мөн Орчлон сургууль“Боловсролд хамтдаа” үйл ажиллагааныхаа хүрээнд Кембрижийн болон STEAM хөтөлбөрийн сонгогдсон хичээлүүдийг aplus.mn сайтаар дамжуулан үнэ төлбөргүй үзэж, суралцах боломжийг ЕБС төгсөгчдөд олгох ажлыг эхлүүлжээ. Энэ талаар  Орчлон ахлах сургуулийн захирал Б.Анартай ярилцлаа.    


 

- Юуны өмнө цахим орчинд  олон нийтэд зохион байгуулсан “Болосвролд хамтдаа” өдөрлөгийг яагаад зохион байгуулах болсон талаар яриагаа эхэлье.

- Бид 2016 оноос эхлэн “Орчлон” ахлах сургууль дээрээ багш, сурагч, эцэг эxчүүдэд зориулсан Монголын их дээд сургуулиудын танилцуулга өдөрлөгийг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ үеэр цөөн тооны их, дээд сургуулийг урьж яриа хийлгэх, сургуулиа сурталчлах, мэдээллийн самбарыг нь байршуулах маягаар зохион байгуулдаг байв. Харин энэ хичээлийн жилд бид  үйл ажиллагааны цар хүрээг тэлж дан ганц өөрийн сургуулийн төгсөх ангийн сурагчдад гэлтгүй олон нийтэд хүртээмжтэй байлгахыг зорьж 2021 оны нэгдүгээр сарын 8,9- ний өдрүүдэд цахим өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний зорилго маань Монгол Улсын ЕБС-ийн нийт төгсөгчид болон ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад зөвлөн туслах, тухайн сургуулийн хөтөлбөр, сургалтын төлбөр, тэтгэлэг, бусад үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх байсан, энэ зорилгодоо ч хүрсэн гэж дүгнэж байна.

-Өдөрлөгийг зохион байгуулахад ямар газруудтай хамтран ажилласан бэ?

-“Боловсролд хамтдаа”  цахим өдөрлөгиийн урилгыг бид Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй төрийн ба төрийн бус өмчийн их, дээд сургуулиуд руу явуулснаас төрийн 11, төрийн бус өмчийн 16 их дээд сургууль оролцож танилцуулгаа хийсэн. Мөн энэхүү ажлыг ХУД-ийн Боловсролын хэлтэс дэмжин хамтарч ажилласнаас гадна Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сангийн мэргэжилтнүүд урилгаар оролцон элсэгчдэд зайлшгүй хэрэгтэй мэдээ, мэдээллээр ханган илтгэл тавьж дэмжин ажиллалаа.

-Энэхүү үйл ажиллагаанд нийт хэдэн хүн хамрагдаж мэдээлэл авсан бэ? Оролцоо, цар хүрээ нь хэр байсан бэ?

-Өдөрлөгт нийслэл, 21 аймгаас 5686 оролцогч Zoom платформоор шууд оролцохоор бүртгүүлж сонирхсон асуултандаа хариулт авч чадсан. Эдгээр танилцуулгыг Фэйсбүүк, Ютүүб сувгаар олон нийтэд шууд дамжуулсныг Улаанбаатар хот, 21 аймаг, дэлхийн 12 улсад ажиллаж амьдарч буй нийт 637 мянга гаруй хүн үзэж сонирхсон байна. 27 сургууль, гурван зочин илтгэгчийн лекц танилцуулга нийлээд 28 цагийн видео контент болсон бөгөөд Орчлон ОУ-ын сургуулийн Youtube дэх “Orchlon International School” суваг болон Facebook “Orchlon International School” пэйжид байршуулсан. 2021 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт 142,8 мянган хүн үзэж хэрэгцээт мэдээллээ авсан гэдэг тооцоолол бий. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, өдөрлөг маань хаасан ч цахим орчинд мэдээллүүд маань видео болж байршсан байгаа тул одоо ч гэсэн танилцуулга, мэдээллүүдийг үзэх боломж нээлттэй байгаа гэсэн үг.

Хэрэв бид ийм хэмжээний боловсролын үзэсгэлэнг танхимаар зохион байгуулсан бол эдгээр сургуулиудын байрлах асар, павилион, зай талбай, ажиллах хүн хүч гээд олон зүйл илүү их шаардагдана. Мөн тухайн үзэсгэлэн яармаг болж буй нутаг орны хүүхдүүд л хамрагдана. Цахим хэлбэрт шилжүүлснээр бид улс орны төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс оролцох боломжийг ашиглалаа. Боловсролд олон боломж байгааг бүгд хамтдаа мэдэрлээ. Магадгүй ижил төстэй сургуулиуд, нэг төвшний байгууллагууд бие биеэсээ суралцах, эерэг үлгэр болох санаа ч олж авсан байх гэж харж байгаа.

 

-“Боловсролд хамтдаа” уриалгын хүрээнд өөр ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Орчлон цогцолборын цэцэрлэг, сургуулийн бага, дунд, ахлах ангийн цахим хичээл  үр дүнтэй явагдаж, бид ч бүхий л ажлаа цахимаар амжилттай явуулж байна. Үүнд хичээлээс гадуурх үйл ажиллагаа буюу багш, сурагчдад зориулсан мэргэжлийн болон хувь хүний хөгжил, арга зүйн сургалтууд, урлагийн үзлэг, шинэ жил, хурал гээд бүх л ажил цахимд шилжлээ. Түүнчлэн бид эдгээр үндсэн ажлынхаа зэрэгцээ олон нийтэд чиглэсэн, нийгмийн сайн сайхны төлөө ажлуудыг эхлүүлээд байгаагийн нэг нь энэ их, дээд сургуулийн танилцуулга өдөрлөг байлаа. ”Боловсролд хамтдаа” уриалга маань цаашид ч үргэлжилнэ. Бид нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх aplus.mn платформоор дамжуулж буй үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Кембрижийн олон улсын хөтөлбөрийн Хүрээлэн буй орчны менежмент, Кембрижийн олон улсын хөтөлбөрийн Дэлхийн түүх, STEAM хөтөлбөрийн Код & Электроник, STEAM хөтөлбөрийн Дижитал Арт, Гадаадын их дээд сургуульд амжилттай элсүүлэх зорилготой (Сounselling) зөвлөх хичээлийг ямар нэг үнэ төлбөргүй, хүссэн хүн бүр оролцох боломжтойгоор дамжуулан зааж байна. Эдгээр хичээлийг эх орондоо болон гадаадад боловсрол эзэмшин, өөрийн сурсан мэдсэн зүйлээрээ нийгэмд туслах чадвартай, сэтгэлтэй “Орчлон” сургуулийн багш нар зааж байгаа. Бид цаашдаа ч нийгэмд чиглэсэн боловсролын олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. "Мөн бид ЕБС-ийн нийт багш нарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор цогц сургалтыг өөрсдийн хуримтлуулсан туршлагадаа үндэслэн "Боловсролд хамтдаа 3.0" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Манай сургуулийн Facebook, Youtube хуудсыг дагаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай"

-“Боловсролд хамтдаа” уриатай төсөлт ажлуудаас үүдэлтэй манай улсын боловсролын чанар, ирээдүй, хамтын ажиллагааны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Мэдээж гадаадын томоохон их дээд сургуулиудад элсэн орох, суралцах нь маш олон хүүхдийн мөрөөдөл байдаг. Гэвч тэр болгон боломж бүх хүүхдэд байхгүй, мөн бүгд дэлхийн топ сургуулиудад тэр дундаа тэтгэлэгтэй ороход боломж хомс. Хувь хүн бүрийн онцлогоос шалтгаан өөрт тохирсон мэргэжил, их дээд сургуулиа сонгох нь илүү чухал. Түүнчлэн чанартай боловсролыг эх орондоо ч эзэмшиж болох өргөн боломж, бололцоо нээлттэй байна. Манай их дээд сургуулиуд гадаад болон дотоодын стандартыг хангаж магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө, үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллээ хүргэж чадлаа. Чанартай боловсролыг эх орондоо эзэмшиж болно, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ. Саяын өдөрлөгт оролцсон сургуулиудын ихэнх нь 2+2 хөтөлбөртэй, оюутан солилцоо, гадаад хамтын ажиллагаа нь ямар сайхан өргөн дэлгэр хөгжиж байгааг харлаа. Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр хамтран ажилласан нийт 27 их дээд сургуулиудын төлөөлөгчид цаг үеэ олсон, сайн зохион байгуулалтай боллоо хэмээн сэтгэл хангалуун байсан. Бид хамтдаа нэгдэн хоёр өдрийн дотор маш олон хүнд нэн хэрэгцээтэй мэдээллийг түгээж чадлаа. Энэ бол ЕБС  болон их дээд сургуулиуд хэрхэн амжилттай хамтран ажиллаж болохын томоохон жишиг үйл ажиллагаа боллоо. Хамтдаа хөгжиж орчин цагийн, шинэ үеийн эрэлт хэрэгцээнд нийцэж шат шатандаа чанартай бүтээгдэхүүн гаргаж чаднаа гэдэгт итгэлтэй байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.