Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос тус зөвлөлд Д.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн билээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/2S9WUpAgOH/

УИХ-ын 2020 оны арваноёрдугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг томилсон. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо үлдсэн. 

Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг УИХ-аас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж хамгийн олон санал авсан нэг хүний нэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд УИХ--аас томилох нэр дэвшигчдээс Д.Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авсан юм. 

Ийнхүү Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 69.1 хувь нь дэмжив.