2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
16°
16:00
S32
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөнгөлөлттэй эмийн цахим жороор даралт бууруулах эмийг хамгийн их бичүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийн үнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос эхлэн 30-70 хувь хөнгөлөхөөр болсон билээ. 

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих,
  • Бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон юм.

Хууль хэрэгжиж эхэлснээр хойш хугацаа буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд хөнгөлөлттэй эмийн 357,244 жор цахимаар бичигдсэнээс 48 хувь нь даралт бууруулах эм байна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 324,471 байв.

Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд

  • Даралт бууруулах 48 хувь,
  • Цус шингэлэх эм 10 хувь,
  • Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,
  • Цөс шингэлэх эм 9 хувь,
  • Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,
  • Зүрхний цусан хангамж сайжруулах эм 8 хувь,
  • Өвдөлт намдаах эм 7 хувь байна.
 
Эх сурвалж: ЭМДЕГ

 

Эх сурвалж: ЭМДЕГ

x