Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны сүүлчийн өдөр 26 ХК-ийн хувьцааны ханш өссөн бол дөрвөн ХК-ийнх буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 301,677,916.64 төгрөгийн үнийн дүн бүхий 4,685,642 ширхэг хувьцаа арилжигдсаныг Монголын хөрөнгийн бирж мэдээлжээ.

Тус өдөр 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн үнэт цаасны ханш тогтвортой байжээ. Үүнээс "Монгол алт" ХК (ERS +14.99%) болон "Монгол шуудан" ХК (MNP +8.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "АПУ" ХК (APU -1.86%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -1.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байсан аж. 

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 115,109 ширхэг нэгж эрхийг нийт 12,430,741 төгрөгөөр арилжаалсан байна. 

Ийнхүү ТOP-20 индекс 0.56 хувиар өсөж, 19,285.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2011 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хойших түүхэн дээд хэмжээнд хүрч 3,026,589,356,080.82 төгрөг болжээ.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.