Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанк харилцагчдынхаа хамт шинэ жилийн бэлгээ сайн үйлсэд зориуллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 25
Сурталчилгаа
 

Шинэ жилийн баярыг чимэглэн гоёсон ногоон гацуур, чин сэтгэлийн бэлэггүйгээр төсөөлөх аргагүй. Зөвхөн гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон гэлтгүй албан байгууллагууд ч бас бэлэг солилцож, нэг нэгэндээ сайн сайхныг хүсэн, мэндчилгээ дэвшүүлдэг.

ХасБанк ч мөн жил бүр харилцагч, хамтран ажиллагч байгууллагууддаа шинэ жилийн бэлэг, мэндчилгээний хамт хүргүүлж, талархлаа илэрхийлдэг уламжлалтай.

Харин энэ жилийн хувьд бид шинэ жилийн бэлгийн төсвөө бүхэлд нь сайн үйлсэд зориулж, эрхэм харилцагч, хамтрагч таны өмнөөс ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөөх дараах 2 төсөлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

Зүрх мартахгүй төсөл

Дэлхий нийтэд хамгийн түгээмэл тохиолддог зүрхний төрөлхийн гажигтай, нэн яаралтай хагалгаанд орох шаардлагатай 2,500 хүүхэд манай улсад байгаа ч тэр бүр хагалгааны төлбөр төлөх боломжгүйн улмаас бяцхан хүүхдүүд эрүүл саруул өсөж торних боломж улам хумигдсаар байна. Энэхүү өвчнийг Ковид19-ын улмаас гадаадад эмчлүүлэх боломжгүй болж, гадаадын эмч, тусламжийн багийнхан ч Монголд ирэх үүд хаалга хаалттай байгаа энэ үед бяцхан хүүхдүүдийг эх орондоо аврах шаардлага тулгараад байгаа билээ. Тиймээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд ХасБанк эрхэм харилцагч тантай хамт тэдгээр бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэж байна.

ЭХЭМҮТөвд хүүхдийн нарийн мэргэжлийн эмчээр мэргэшин бэлтгэгдэж буй резидент эмч нарын сурах, ажиллах орчинг сайжруулах төсөл

Хүн амын өсөлт нэмэгдэж, төрөлт ихсэхийн хэрээр хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарын хэрэгцээ шаардлага даган нэмэгдэж, энэ чиглэлээр эмч нарыг мэргэшүүлэн бэлтгэх асуудал ч хурцаар тавигдсаар байна.

Ялангуяа хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр төрөлжсөн, Монголдоо цор ганц томоохон эмнэлэг болох ЭХЭМҮТ-ийн хувьд харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн өвчтөнүүдийг хүлээн авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд тус эмнэлэгээр үйлчлүүлэгчдийн тоо ихсэхийн хэрээр төвлөрөл нэмэгдэн, ачаалал үүсэж, нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ дутагдалтай байна. Тухайлбал тус эмнэлэгийн нярайн тасаг гэхэд 46 орны нормтой, түүндээ тохирсон эмчтэй боловч 100 гаруй эх байнга хэвтэн эмчлүүлдэг, нэг эмч 2-3 хүний ажлыг хийж байгааг мэргэжилтнүүд хэлдэг.

Иймд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв төдийгүй цаашилбал Монгол Улсын хэмжээнд хүүхдийн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх шаардлага үүсээд байгаа энэ үед уг төслийн ач холбогдол тун өндөр юм.

Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе!

Амьдралд – ашид хамтдаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.